
Цаг хугацааны эрхээр судас хэврэгшиж, хэмжээ нь томорч, арьсны гадаргуу дээр мэдэгдэхүйц гарч ирэхийг судасны бүдүүрэл гэж ойлгож болно. Ингэж гарч ирсэн судас цэнхэр эсвэл бараан ягаан өнгөтэй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлнө – жирэмслэлт, хэт таргалалт, олон цагаар зогсоогоороо байх, стресс, хөгшрөлт, гень гэх мэт.
Судасны бүдүүрлийг ихэвчлэн жин тавих аргаар эмчлэх боломжтой байдаг. Жин бүхий оймс өмсөнө. Гэсэн хэдий ч, үүний хажуугаар эрүүл мэндийн өөр асуудлууд даамжирдаг – өвдөлттэй үрэвсэл, хөл хүнд санагдах болон хавагнах. Нэмж хэлэхэд судасны бүдүүрэл ихэнхдээ “аалзан судас” буюу хялгасан судаст давхар нөлөө үзүүлж, улмаар арьсны гадаргуунд гарч ирдэг.

Үрэвслийг тайвшруулж, цусны урсгалыг идэвхжүүлэхэд туслах хамгийн шилдэг арга зам бол байгалийн гаралтай бэлдмэл болох сармисыг ашиглах явдал юм. Сармис бол гайхалтай эмчилгээний зориулалттай хүнсний ногоо бөгөөд биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулахад сайнаар нөлөөлнө.
Хэрэв та сармисыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх эсвэл сармисны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх юм бол, биеийн нөхцөл байдал олон талаараа дээрдэж байгааг анзаарна. Хэрэв та богино хугацаанд үр дүнд хүрэхийг хүсэж байвал, сармисны бэлдмэлийг судас бүдүүрсэн хэсэгтээ түрхэх хэрэгтэй.

Судасны бүдүүрэлд зориулсан байгалийн гаралтай бэлдмэл
Орц:
- Оливын тос – 1 хоолны халбага
- Жүржийн шүүс – Тал стакан
- Сармис – Хальсалсан, буталсан
Бэлтгэх:
Бүх орцуудыг хооронд нь сайтар хольж, хэрэглэхийн өмнө 12 цаг өрөөний температурт байлгана.
Хольцыг судас бүдүүрсэн хэсэгт нар зөв тойрог хэлбэрээр түрхэж, удаанаар иллэг хийн. Бэлдмэл арьсанд шингэтэл иллэг хийнэ.
Бүлээн боолт эсвэл алчуур ашиглан, бэлдмэл түрхсэн хэсгийг иллэг хийснийхээ дараа буюу дор хаяж 15 минут өнгөрмөгц бооно. Удалгүй та тайвшралыг мэдэрнэ. Судасны бүдүүрэл бүрэн хэвийн болтол энэ аргыг хэрэглэсээр байх хэрэгтэй.
