
Нойрны эмгэг бол өнөөдрийн байдлаар эрүүл бус амьдралын хэв маягаас болж үүсдэг түгээмэл асуудлуудын нэг билээ. Хүмүүс ихэнхдээ нойргүйдэл болон нойрны эмгэгийг унтуулах үйлчилгээтэй эмийн тусламжтай шийдвэрлэдэг боловч, энэ нь маш аюултайгаас гадна, сөрөг нөлөөтэй байдаг. Хэдийгээр тийм боловч, нойрны эмгэгийг байгалийн гаралтай орцуудаар хэвийн болгох боломжтой.
Та зөгийн бал гэж юу болохыг мэддэг байх – зөгийнээс ялгардаг нектар. Эрүүл мэндэд олон талын ач тустай бөгөөд нойр хүрэхэд тусална. Зөгийнүүд зөгийн балыг хүчтэй ферментийн хамт ялгаруулдаг – “хоёр дахь ходоод” гэж нэрлэдэг. Тэр нь зөгийн сархинагт хүрэх хүртлээ хоол боловсруулах системээр нь дамжин өнгөрдөг аж.
Зөгийн бал бол хамгийн эрүүл хүнс юм. Гайхалтай шим тэжээллэг бөгөөд гол шим тэжээлүүдээр баялгаас гадна, эрүүл мэндийг олон талаас нь сайжруулна. Найрлагынх нь 18% ус, 80% байгалийн сахар бөгөөд үлдсэн нь витамин, эрдэс бодис болон уургийн нийлэмж. Хэдийгээр найрлагадаа их хэмжээгээр сахар агуулдаг хэдий ч, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй.

Зөгийн балын эрүүл мэндэд үзүүлэх чухал ач тусыг хүргэе:
Биеийг энергиэр хангана
Мемфисийн их сургуулийн хийсэн судалгаагаар зөгийн бал нь тамирчдын энергиэ нөхдөг хамгийн гол эх сурвалж болох нь тогтоогджээ. Цусан дахь сахарын хэмжээг өсгөхгүй бөгөөд ямар нэгэн спортоор хичээллэдэг бол таны гүйцэтгэлийг сайжруулна.
Илүү өөх шатаахад тусална
Орондоо орохдоо нэг цайны халбага зөгийн бал хэрэглэснээр таны биеийг илүү их өөх шатаахад тусална. Зөгийн бал бодисын солилцоог хурдасгаж, унтах үеэр стрессийн гормон ялгарахаас сэргийлнэ – нойргүйдэл эсвэл бусад төрлийн нойрны эмгэг болоход хүргэдэг.

Шархны эдгэрэлтийг хурдасгана
Зөгийн бал – хүчтэй антибиотик учраас шарханд халдвар орохоос сэргийлж, эдгэрэх процессыг хурдасгана. Багахан хэмжээний зөгийн балыг шархандаа түрхвэл хурдан эдгэрнэ.
Ханиалгыг эмчилнэ
Орондоо орохоос хагас цагийн өмнө 2 цайны халбага зөгийн бал хэрэглэвэл, ханиалгахыг зогсооно. Хүүхдэд хэрэглэсэн ч аюулгүй.

Дотор муухайрахыг зогсооно
Жирэмсэн үед дотор муухайрахыг зогсоохын тулд та нэг хоолны халбага зөгийн бал болон нимбэгийн шүүсийг хольж хэрэглээрэй.
Цусны даралтыг бууруулна
Зөгийн бал найрлагадаа онцгой нүүрс ус болох олигосахарид агуулдаг. Энэ нүүрс усанд антиоксидант байдаг учраас цусны даралтыг бууруулах ач тустай. Иймд та өдөр тутмын хоол хүнсэндээ нэг хоолны халбага зөгийн бал нэмж хэрэглээрэй.
Үсний хагийг арилгана
Мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна, антиоксидантыг найрлагадаа агуулдаг тул, зөгийн бал хуйх загатнахыг зогсоож, үсний хагийг арилгана. Энэ асуудлыг шийдэхийн тулд зөгийн балыг бүлээн устай хольж, хуйхандаа түрхээд 3 цаг байлгасны дараа бүлээн усаар угаагаарай. Үсний хаг бүрэн арилтал энэ аргыг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй.

Нойр хүрэхэд тусална
Зөгийн бал таны унтаж байх хойгуур дотор эрхтнүүдийг чинь эмчилж, биеийг тайвшруулж амраана. Ингэснээр та сайн унтаж чадах юм. 5 цайны халбага зөгийн балыг 1 цайны халбага Гималайн ягаан давстай хольж, шилэн саван хийнэ. Унтахынхаа өмнө энэ бэлдмэлээс багахан хэмжээг авч, хэлэн доороо тавихад та сайн унтаж амарна.