Та илүүдэл жингээ хасах гэж цаг наргүй хөдөлмөрлөсөн ч үр дүнд хүрэхгүй л байна уу? Тэгвэл жин хасах процессыг хурдасгах 6 аргыг мэдээд аваарай!

Та калороо шатааж, дасгал хийж байгаа хэдий ч, жин заагч зүү яг хэвэндээ байгаад байгаа юм биш биз? Магадгүй та реклам сурталчилгаанд итгэж, богино хугацаанд тураах эм бэлдмэл, тоног төхөөрөмж худалдаж авч, мөнгө болон цагаа хий дэмий зүйлд үрсэн байх. Эдгээрийн аль нь ч тийм үр дүнтэй биш. Харин та аюулгүй арга замаар буюу байгалийн гаралтай аргуудын тусламжтай янз бүрийн дэглэм баримтлах шаардлагагүйгээр жингээ хасах боломжтой.

Халуун ногоо хэрэглэх

Та халуун ногоо хийдэг шүүгээнээс эхлээд эрэл хайгуул хийгээрэй. Буурцагт чинжүү, куркума, сармис болон тэр бүү хэл шанцай хүртэл бодисын солилцоог сайжруулж, жин хасах процессыг хурдасгадаг. Эдгээр халуун ногоонууд бараг бүгд эрүүл мэндэд олон талын ач тустай. Жишээ нь, куркума антиоксидантаар баялаг тул, зүрх судасны системийг сайжруулна. Шанцай цусан дахь сахарыг тогтворжуулж, инсулины хэмжээ ихсэхээс сэргийлнэ – чихрийн шижин үүсгэгч.

Ногоон цай уух

Эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг учир, ногоон цайг хүмүүс түлхүү хэрэглэх болсон. Ногоон цай антиоксидант болон шим тэжээлээр баялаг бөгөөд эдгээр нь бодисын солиоцоог сайжруулдаг болох нь батлагджээ – өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ эхлээд орц найрлагыг нь харах нь чухал. Яагаад гэвэл ихэнх ногоон цайг нууцлагдмал сахараар хийсэн байдаг. Тиймээс органикыг нь сонгох нь чухал.

Омега-3 найрлагандаа агуулсан хүнс илүү их хэрэглэх

Омега-3 бол чухал тослог хүчил бөгөөд гол төлөв сальмон, туна болон май загаст байдаг. Омега-3 зөвхөн зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, цусан дахь сахарыг тогтворжуулж, үрэвслийг намдаана. Илүү их ач тусыг нь хүртэхийн тулд та дээрх загаснуудаас 7 хоногт 3 удаа хоол хүнсэндээ хэрэглээрэй.

Биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх

Хэрэв таны дасгал хөдөлгөөн ихэнхдээ аэробикт тулгуурлаж байгаа бол, та биеийн хүчний дасгалыг нэмж хийгээрэй. Энэ нь булчинг хүчирхэг болгож, өөх болон калорыг илүү их хэмжээгээр шатаана. Булчингийн массаа нэмэх нь таны бие илүү их калор хэрэглэх үндэс болдог гэдгийг санаарай.

Хоорондоо тодорхой хугацааны зайтай дасгал хөдөлгөөн хийх

Ихэнх хүмүүс дасгал хөдөлгөөн хийх үедээ нэг ижил хурдаар гүйж, усанд сэлж эсвэл дугуй унадаг. Та дасгалыг илүү үр өгөөжтэй байлгахын тулд, дасгалуудын дунд зай авах хэрэгтэй. Жишээ нь, та энгийн хурдаар 5 минут нэг дасгал хийсэн бол, дараагийн дасгалыг хийхдээ хурдаа бага зэрэг нэмж, сүүлдээ бүр илүү хурдтайгаар хийж болно. Энэ мэт 7 хоногт хэд хэдэн удаа хоорондоо зайтай дасгал хийж хэвшээрэй.

Олон ажлыг нэгэн зэрэг амжуулахаас зайлсхийх

Өнөөдрийн хурдан хэмнэл дунд өнгөрч буй дэлхий ертөнцөд ихэнх хүмүүс нэг дор олон ажлыг амжуулах гэж хичээдэг. Хэдийгээр таны нэг дор хэр олон ажил амжуулж байгаагаас дарга чинь ажлын гүйцэтгэлийг үнэлж болох ч, энэ нь таны хооллолтыг үгүй хийдэг. Олон ажлыг амжуулах үед таны тархи олон зүйлд сатаарч, төдий чинээ өлсөх мэдрэмж ч бас ихэснэ. Өөрийн мэдэлгүй, шүүгээгээ онгойлгоод амттан идэж байхыг үгүйсгэхгүй. Мөн зурагт үзэнгээ юм идэх, хажуугаар нь дуу сонсох, хоол хийх гэх мэт нэг зэрэг олон жин нэмэхэд нөлөөлдөг зүйлсийг хийж, дадал болох сөрөг нөлөөтэй.