
Хүйтэн, сэрүүн цаг уурын нөхцөлд гэлтгүй, халуун зунаар ч гэсэн хүмүүс амьсгалын замын өвчин болох бронхит бусдаг – агаарыг уушгинд дамжуулдаг гуурсан хоолойн хана үрэвсэх. Эх сурвалжуудын хэлж байгаагаар цочмог бронхит ихэнхдээ ханиад эсвэл бусад амьсгалын замын халдвараас болж үүсдэг байна. Цочмон бронхит жижиг асуудал мэт боловч, илүү ноцтой болж даамжрах болон амь насанд эрсдэл учруулах аюултай. Бронхитыг гэрийн нөхцөлд эмчлэхэд та дараах зүйлсийг хийх хэрэгтэй.
1. Ус
Энгийн сонсогдож байгаа байх. Гэвч 2 цаг тутамд 1 стакан ус ууснаар цэрийг шингэрүүлэх болон гуурсан хоолойг нээх ач тустай болохыг доктор Axe зөвлөжээ.
2. Гэртээ өөрийн гараар хийх боломжтой “Vapor Rub”
Энэ бүтээгдэхүүний үзүүлэх догь нөлөө бронхитод гайхалтайгаар нөлөөлнө. Гэртээ хийсэн “Vapor Rub”-ийг хэрэглэхийн өмнө хөргөгчид байлгах хэрэгтэйг анхаараарай.

3. Уур
“Best Health Magazine” эх сурвалжийн зөвлөснөөр ууранд цөөн хэдэн дусал эвкалит эсвэл ханборгоцойн эфирийн тос дусааж, амьсгалаарай. Эвкалитын тос бол бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас агаарыг бөглөж буй цэрийг зөөлрүүлдэг. Харин ханборгоцойн тос цэрийг бүрмөсөн арилгах үйлчилгээтэй.
4. Буурцагт чинжүү
Буурцагт чинжүү болон бусад халуун ногоо нь уушгин дахь цэрийг шингэрүүлнэ – эрүүл ханиалгахын тулд гуурсан хоолой дахь бүх цэрийг гадагшлуулна.
5. Орегано тос
Энэ бол зөвхөн пиццанд зориулсан бүтээгдэхүүн биш. Доктор Axe-ийн зөвлөж байгаагаар орегано тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул, бронхитод сайнаар нөлөөлдөг байна.
6. Цагаан гаа болон сармисны хольц
Цагаан гаа түгээмэл илрэх ханиаданд маш сайн нөлөөтэй байдаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул, дархлааг дэмжинэ. Дараах цагаан гааг найрлагадаа агуулсан цай бронхитыг эмчлэхэд тусална.
