
Заримдаа орчин цагийн анагаах ухаанд заль мэх хэрэглэхийг төдийлөн авч хэлэлцдэггүй юм шиг санагддаг. Дэлхий дээрх савтай эм бүхэн таны бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй, тийм биш гэж үү? Уламжлалт анагаах ухааны эмч нар биологийн идэвхтэй цэгүүд дээр иллэг хийх аргыг санал болгож байна – эрүүл мэндийн олон асуудлыг шийдэхэд тусална. Бие дээрх олон цэгүүдээс онцлон, “LV3” цэг дээр дарснаар эрүүл мэндэд ач тусаа үзүүлнэ.
Өлмийн ясны ойролцоо оршин “LV3” цэг – өөрөөр Тай Чонг гэдэг – “Liver 3” буюу элгийг төлөөлсөн цэг юм. Энэ цэг биеийн бусад хэсгүүдээр дамжин элгэнд хүрдэг учир, эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд ашиглаж болдог байна. “LV3” цэг биед хэрхэн нөлөөлдөг болохыг дараах жишээгээр хүргэе.
1. Стрессийг намдаах
Орчин цагийн рефлексологи “LV3” цэг стрессийн түвшинг бууруулж, төвлөрөл болон бодлын эмх цэгцтэй байдлыг өсгөдөг болохыг хэлж байна. Энэ цэг бас ядралтыг багасгах ач тустай.

2. Өвчин намдаах
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “LV3” цэг гайхалтай өвчин намдаагч бөгөөд тэр дундаа нурууны доод хэсгийн өвдөлтөд сайн нөлөөтэй аж. Мөн уг цэг дээр дарснаар бэлэг эрхтэнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тусална. Түүнчлэн, нүдний асуудлууд болон толгойн өвчин намдаана.

3. Хоол боловсруулах
“LV3” цэг хоол шингэхгүй байгаа нөхцөл байдлыг хэвийн болгоно – ходоод гэдэсний асуудал болон шарталт гэх мэт. Бодисын солилцоогоо энэ цэгээр дамжуулан зохицуулснаар та асуудлаа шийдвэрлэж чадах юм.

4. Гуниг гутралыг эмчлэх
Мөн “LV3” цэг гуниг гутрал болон сэтгэл зовнилыг багасгаж, илүү дээрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг байж болзошгүй гэнэ. Түүнчлэн, стрессийг бууруулж, нойргүйдэл болохоос сэргийлнэ.

5. Паркинсоны өвчинтэй тэмцэх
“Баруун хойд Паркинсон Сан”-гийн мэдээлж байгаагаар хүн төрөлхтөн эртнээс “LV3” цэгийг Паркинсоны өвчнийг эмчлэхэд ашигласаар иржээ.

“LV3” цэгийг олохын тулд хөл нүцгэн байхдаа хөлийн эрхий болон долоовор хурууны дунд өлмийн ясны харалдаа хуруугаараа дарна. Нэгэнт та цэгийг зөв олсон бол, зөөлөн дарж, иллэг хийгээрэй. Өдөрт цөөн удаа уг цэг дээр иллэг хийнэ.
Энэхүү цэг нь зөвхөн дээр дурдсан өвчин, зовиурыг хэвийн болгох үйлчилгээтэй тул, хэрэв та ясны сийрэгжилт, хорт хадвар, судасны бүдүүрэлтэй эсвэл жирэмсэн бол, эмчид хандахыг зөвлөе. Мөн буруу цэг олох, цэг дээр хүчтэй дарах зэргээс болж, хөлөө гэмтээхгүй байх тал дээр анхаарна уу.