Үсийг өтгөрүүлж, хурдан ургуулах маск

Үс бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг. Үс ургахгүй, унаад л, салаалаад, гэмтээд ирэхэд ямар ч эмэгтэй хүнд хүндээр тусч, яах билээ хэмээн сэтгэл санаагаар унаж эхэлдэг. Мэдээж төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх ч, нэмэр болохгүй бол ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болно. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Заавал мөнгө болон цаг хугацаагаа үрэхгүйгээр үсээ эмчилж, намирсан, урт болгох арга бас байна шүү.

Та гэртээ маск бэлтгэн хэрэглэж, үсээ өөрийн мөрөөдөж явдаг намирсан, урт, гялалзсан болгоорой.

Орц:

  • В6 витамин – 1 ампул
  • В12 витамин – 1 ампул
  • С витамин (ууталж зарагддаг) – 1 гр
  • Касторын тос – 2 халбага
  • Зөгийн бал – 2 халбага
  • Үсний тос – 2 халбага

Үсний тосон дээрээ зөгийн бал, касторын тос болон нухсан С витаминаа хийж хутгана. В6 болон В12 витаминаа ампулиас гаргаж бэлтгэж буй маскан дээрээ нэмж хийгээд сайтар хутгаарай. Ингээд таны үсний маск бэлэн болж байгаа юм.

Үүнийгээ эхлээд хуйхандаа түрхэж массажлаад, доош үсрүүгээ тараана. Ингээд үсэндээ уут углаж, алчуураар гадуур нь боогоорой. 1 цагийн дараа үсээ бүлээн усаар угааж арилгана.

Та энэхүү үсний маскыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэж байгаарай. Тууштай, тогтмол хэрэглэснээр танд үр дүнгээ үзүүлэх бөгөөд үсийг хурдацтай ургуулж, гэмтлийг эмчлэхийн зэрэгцээ хуйхыг тайвшруулна. Ингэснээр үс зөөлөрч, намирсан болохын зэрэгцээ гялалзана. Та энэхүү аргыг хэрэглэж үзээд, таалагдаж байвал найзууддаа ч мөн хуваалцаарай.