Байцаагаар хөлөө ороогоод, олон өвчнөөс салаарай!

Байцааны навчаар хөлөө ороож хөлний ямар ч өвдөлтийг ул мөргүй арилгаж болох бөгөөд энэхүү арга хөлний зөөлөн эд, тэр дундаа холбоос эд буюу мөгөөрс, шөрмөс зэргийн өвчнийг тэр даруй алга болгодог юм.

Та байцааны навчаар хөлөө 1 цаг ороох ёстой ба ингэснээр илчлэг багатай, маш тэжээллэг энэ ногоонд агуулагдах их хэмжээний С витамин, К витамин, к а л и  хөлөнд шингэдэг. Эдгээр амин дэм нь хорт хавдрыг хүчтэй эсэргүүцэхээс гадна ү р э в с л и й н гаралтай өвчнүүдийг анагаадаг.

Энэ шинж чанараас нь болоод байцааг олон зууны турш уламжлалт эмчилгээнд ашиглаж хавдар болон арьсны хөхрөлт зэргийг алга болгож байжээ. Байцаанд агуулагдах ф и т о н у т р и е н т у у д , а н т о ц и а н и н у у д болон г л у т а м и н у у д нь ү р э в с л и й н эсрэг үйлчилгээ үзүүлж, хорт хавдраас сэргийлээд зогсохгүй хөлний зөөлөн эдэд тун ашигтайгаар нөлөөлдөг. Тиймдээ ч байцааны навч а р т р и т и й н эмчилгээнд чухал үр дүнтэй.

Ингээд байцааны навчаар хэрхэн жин тавих аргыг зааж өгье. Байцаагаар жин тавихад танд дараах зүйлс хэрэг болно

  1. Байцаа (хүрэн байцаа илүү тохиромжтой)
  2. Тугалган цаас
  3. Шил дарс
  4. Самбай эсвэл боолт
  5. Шарах шүүгээ

Бэлдэх арга:

  1. Байцаагаа угаагаад сайтар хатаана.
  2. Байцааныхаа голыг тасдаж авна.
  3. Гурилын элдүүрээр байцааныхаа навчийг элдэж шүүсийг нь гаргана.
  4. Байцааны навчаа тугалган цаасанд ороож шарах шүүгээнд хэдэн минут хийж бага зэрэг халаана.
  5. Байцаагаа өвдөж буй газраа тавьж гадуур нь самбай юм уу боолтоор орооно.
  6. 1 цагийн турш тавина. Өдөрт 3 удаа тавина. Тавих бүртээ шинээр бэлдсэн байцааны навч хэрэглэнэ.

Маргаашнаас эхлээд л та сайжирч буйгаа мэдэрнэ. Дашрамд дурдахад улаан байцаа буюу манайхны нэрлэдгээр хүрэн байцаа нь ү р э в с э л намдааж, холбоос эдийн өвдөлтийг арилгадаг а н т о ц и а н и н у у д хэмээх бодисоор баялаг бол энгийн ногоон байцаа нь ил яр шарханд илүү сайн ажээ.

Эцэст нь гэхэд байцаа нь маш ховор тохиолдолд харшил өгдөг агаад хэрвээ та байцаагаар жин тавиад биеэр тань юм туурвал эмчид хандахыг зөвлөе.