
Шалтгаангүйгээр гэнэт толгой нь өвддөг хүмүүс олон байдаг. Энэ үед хүмүүс ихэвчлэн өвчин намдаах, толгойны эм зэргээс сонгон хэрэглэдэг билээ.

Гэвч ингэснээр сүүлдээ толгойн өвдөлт эмэнд ч намдахаа больж, таныг зовоож эхэлнэ. Энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд та байгалийн аргаар толгойн өвчнөөс салах хэрэгтэй. Үүний орц нь маш энгийн тул танд ч бас бэлтгэхэд хялбар байх болов уу.

Хэрэг болох зүйлс:
- Сармис – 10 хумс
- Зөгийн бал – 2.5 аяга
- Бөөрөнхий хар перец – 4-5 ширхэг

Бэлтгэх болон хэрэглэх арга:
Эхлээд сармисаа хальсалж хэрчинэ. Дараа нь сармисаа шилэн саванд хийж, дээр нь зөгийн балаа нэмээрэй. Эцэст нь хар перецээ хийх хэрэгтэй.
Бэлтгэсэн бэлдмэлээ хөргөгчинд хийж, 5 хоног хадгална.
Хэрвээ гэнэт толгой тань өвдөж эхэлбэл, бэлдмэлээсээ нэг халбагыг идээрэй.
Мөн та үүнийг өдөр бүр нэг халбагыг идсэн ч болно. Энэ нь толгойн өвдөлтөөс урьдчилан сэргийлж буй хэрэг юм.
Зөгийн бал, сармисны холимог нь цусны эргэлтийг сайжруулж, даралтыг буулгах төдийгүй дархлааны системийг дэмжих зэрэг эерэг үр дүнтэй юм.