Агт арааг ЗААВАЛ авахуулах шаардлагатай юу?

Бидний 25-ны агт араа хэмээн нэрлэдэг агт араа шүд нь шүдний эгнээний хамгийн ард байрлах их араа юм. Ихэвчлэн 18-25 насанд ургадаг учраас 25-ны араа гэж нэрлэгджээ. Агт араа ургахгүй байна, ургахдаа яагаад зовиуртай байдаг юм бол, заавал авахуулах хэрэгтэй юу зэрэг асуултуудад Prodent шүдний эмнэлгийн эмч нар ийн зөвлөж байна.

1.Агт араа ургахгүй ч байж болно – Хүн төрөлхтөн бусад бүх амьтдын адил хувьслын процесст өртөж байна. Бидний идэж буй хоол хүнсний зүйлд зөөлөн, зажлуур багатай хүнсний бүтээгдэхүүн давамгай болж, зажлах үйл багассан. Үүний нөлөөгөөр хүний эрүүний яс богиносох өөрчлөлтөд орж байгаа аж. Ингэснээр 32 шүд хүний аманд багтах зай үгүй болж, хүнд агт араа шүд бүгд ургахгүй байх буюу 28 эсвэл 29, 30 гэх мэт тооны шүдтэй байх нь хэвийн үзэгдэл болж байгаа юм.

2.Ургахдаа яагаад өвддөг вэ? Өмнө дурьдсанчлан хүний эрүүний яс богиносож байгаа учраас агт араа шүд огт ургахгүй эсвэл ургасан тохиолдолд багтаж гарах зай бага учраас буруу байрлалтай ургах нь элбэг. Улмаар ургах явцдаа бусад шүднүүд рүүгээ шахаж өвчин оруулах, хажуу талын шүдээ цооруулах зэргээр зовиур мэдрэгддэг байх нь ээ.

3.Заавал авахуулах хэрэгтэй юу? Агт араа хэрэггүй учраас авахуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг хэн нэгнээс та сонсож байсан болов уу. Хэрэв агт араа шүд ургахдаа өвдөх, хавдах гэх мэт зовиур илэрч байгаа бол дараа дээрх үүсэх хүндрэлээс сэргийлэн цаг алдалгүй авахуулах хэрэгтэй.

Өдөрт 30 минут алхахад хорт хавдар тусах эрсдлийг 40% бууруулдаг

Өдөрт 30 минут алхахад хорт хавдар тусах эрсдлийг 40 хувь бууруулна Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Идэвхтэй хөдөлгөөн нь халвдварт бус өвчнөөс сэргийлэх эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Манай орны хувьд 5 хүн тутмын 1 буюу 20,5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй, 15-34 насны хүн амын 3 хүн тутмын 1 буюу 36,5 хувь, 35-64 насны хүн амын 5 хүн тутмын 1 буюу 18,4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй (D,Fүнэлгээтэй байна.

Энэ үзүүлэлт нь 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас 1 дахин бага, өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй байгааг 2016 оны Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүнд дурджээ.Та өдөрт 30 минут алхсанаар дараах эерэг нөлөөг үзүүлнэ.