
Арьсан дээрх сорви олон зүйлээс үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урснаас, арьсан дээр гарсан батгаа буруу шахсанаас зарим үед бүр нарны хэт ягаан туяанаас болж ч сорви үүсдэг байна. Ялангуяа нүүр, биеийн ил хэсэгт байгаа сорви ямар ч хүний гоо сайхныг гутаадаг гэж болно.Сорвиноос гадна хүний арьсан дээр нөсөө үүсдэг нь стресстэй амьдрал, ходоод гэдэсний муу ажиллагаа, эрүүл бус хоол хүнснээс бий болдог.
Орчин үед техник технологи өндөр хөгжиж байгаа учир элдэв шарх сорвийг мэс заслын аргаар хөнгөхөн шиг янзалдаг болсон ч зарим нэгэн хүмүүс эрсдлээс айн, гэрийн нөхцөлд, ардын эмчилгээний аргаар аливаа зүйлээ эмчлэх сонирхолтой байдаг юм. Ингээд та бүхэндээ хүнсний ногоо, жимсийг ашиглан хэрхэн хамгийн энгийн арга замаар сорвио эдгээж болох зөвлөгөөг хүргэе.
– Зуун настын шүүс бүх төрлийн соривыг арилгадаг байна.
– Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.
– Улаан лооль ч маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.
– Өргөст хэмхний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.
– Банана жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй ажээ. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.
Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл таны сорвийг хурдан арилхад тустай ажээ. Сорвио арилгах гэсэн хүмүүс ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ.
Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдэгрүүлдэг ажээ. Мөн арьсан дээр тогтсон сорвийг мөнгөөр сайн үрж арчиж байвал сорвийг бүдэгрүүлж өгдөг. Үүнийг хийхдээ орой унтахынхаа өмнө мөн өдрийн цагаар арчина. Цалин цагаан буюу цэвэр мөнгөөр үрэх хэрэгтэй.
************* Охид залуусын толгойн өвчин болсон батга нь эдгэсний дараа, нүүрэн дээр сорви үлдээж, гоо сайханд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Харин энэхүү сорвийг арилгах гэж та санаагаа чилээж, төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй юм. Ердөө л айл бүрт байдаг энгийн зүйлсийг ашиглаж маск бэлтгэн, сорвиноос салах боломжтой. Ингээд хамтдаа батганы сорвийг ердөө 3 өдрийн дотор эмчилж, алга болгох хялбар аргатай танилцъя.
Хэрэг болох зүйлс: Салатны навч – 2 ширхэг Хүнсний сода – 1 цайны халбага Ус – 300 мл Зөгийн бал – 2 цайны халбага
Бэлтгэх арга: Салатны навчаа угааж, жижиглэн хэрчээрэй. 300 мл усаа буцалгаж, дотор нь навчаа хийж, чанана. Ойролцоогоор 1 цаг орчим зөөлөн гал дээр буцалгаж, үлдсэн шүүсийг аяганд хийж аваарай. Үүн дээрээ зөгийн бал болон хүнсний содаа хийж сайтар хутгаад, хөргөгчинд хийж орхино.
Хэрхэн хэрэглэх вэ? Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгасны дараа, маскаа унтахын өмнө нүүрэндээ түрхэж, хонуулаарай. Өглөө нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Энэхүү аргыг 3 өдөр дарааллан хэрэглэснээр, бодит үр дүнг мэдрүүлж, арьсыг гэрэлтсэн толигор болгох төдийгүй батганы сорвийг алга болгох аж.Салатны навч нь сорвийг арилгахаас гадна батгыг эмчилж, хатаах үйлчилгээтэй.
Мөн энэ нь таны арьсыг А, В, С болон Е витаминаар тэтгэж, кальци, төмөр, магни, зэс зэргийг биед хуримтлуулдаг байна. Тус маск нь таны нүүрийг чийгшүүлж, өнгөлөг болгох давхар тустай.