
Эмэгтэйчүүдийн тулгардаг тааламжгүй асуудлуудын нэг бол илүүдэл үс тэр тусмаа дээд уруулан дээрх шар үс юм. Үүний шалтгаан нь биеэн дэр тестостероны түвшин нэмэгдсэнээс үүддэг. Гэхдээ үүнийг арилгахад бидэнд заавал эмчилгээ, эм хэрэг болохгүй.

Эмийн бус аргаар гэхээр таны санаанд ваксдуулах эсвэл хусах гэж бодогдож магадгүй. Гэхдээ энэ арга нь арьсыг маш ихээр цочроож улайлт үүсгэж эмзэгшүүлдэг. Харид бид танд арьсандаа тэжээл өгөх маш хялбар аргыг хуваалцая.
Танд хэрэг болох зүйлс:
– 1 халбага овъёосны зуурмаг. Үүнийг бэлтгэхийн тулд 1/2 халбага овъёосны гурил, 6-8 дусал нимбэгний шүүс, 1 хоолны халбага зөгийн балыг нийлүүлэн сайтар хутгана.
– 2 хоолны халбага зөгийн бал.
– 2 халбага нимбэгний шүүс.

Юу хийх вэ:
– Бүх найрлагыг хольж, хүссэн хэсгийнхээ арьсанд түрхэнэ.
– Холимогийг түрхсэний дараа нүүрэндээ 15 минут байлгана.
– Дараа нь бүлээн усаар угаана.
Энэхүү аргаар долоо хоногт 2-3 удаа давтан маск тавиарай. Сарын дараа гэхэд та нүүрэн дээрх илүүпдэл үснээсээ салах болно.