
Ер нь сүүг өглөө, орой гэлгүй хэзээ ч гэсэн ууж байвал хэрэгтэй. Миний бодлоор хорвоод байгаа хамгийн сайн хоолыг нэрлэ гэвэл сүү, өндгийг хэлнэ.
Сүү бол эх амьтны үр хүүхдээ тэжээх гэж бүхий л хэрэгтэй уураг, өөх тос, витамин, микроэлемент, тэр байтугай дархлааны бодисуудыг бүгдийг нь агуулсан ач тустай гайхамшигтай тэжээл.
Үүнээс илүү хоолыг хүн төрөлхтөн хэзээ ч дахиж хийж чадахгүй. Эхийн сүүнээс илүү сүүг шинээр зохион бүтээнэ гэж байхгүй. Тэгэхээр сүү бол хамгийн сайн хоол.
Үргэлж хэрэглэж байх ёстой. Дундговь, Өвөрхангай, Булганд зун нь зөвхөн айраг уудаг айлууд бий. Хоол ч идэхгүй, ундаа ус ч уухгүй. Тэр хүмүүс хамгийн эрүүл чийрэг байдаг. Тэгэхээр сүү бүгдийг орлож чадна. Өндөг бас тийм.
Гэхдээ өндөг бол дотроо үр хөврөлөө хадгалаад, дэгдээхэй болод биеийг хүртэл тэжээхээр зориулагдсан болохоор сүүнээс хэт их өндөр уургийн бодисуудын агуулгатай болохоор харин хэмжээтэй хэрэглэх ёстой.
Өдөрт хоёр, гyрваас илүүг идээд хэрэггүй болов уу.