
Панамын эргийн Sаn Вlаs арлын Кunа овгийн хүмүүсийн дунд зүрхний өвчнөөр өвдөх нь, Панамын жирийн иргэдийн өвчлөлтөөс даруй есөн хувиар бага байсан байна. Үүний шалтгаан нь Кunа овгийн хүмүүс какаог хүнсэндээ маш ихээр хэрэглэдэг байсан бөгөөд какао нь судасны үйл ажиллагааг хэвийн байлгахад нөлөөлж байжээ. Мөн түүнчлэн даралт ихсэх, хоёр төрлийн чихрийн шижин, бөөр сэтгэцийн олдмол өвчинг багасгах сайн талтай аж.
Нэрс 1999 онд Тufts их сургуулийн судлаачид хулгана дээр туршилт явуулсан нь амжилттай болсон байна. Вlueberry-р буюу нэрсээр тэжээсэн хулгана бусдыгаа бодвол илүү олон жил амьдарсан байна. Нэрс нь хавдар болон нас ахихтай холбоотойгоор илэрдэг мартамтгай болохын эсрэг сайнаар нөлөөлдөг байна.
Загас 30 жилийн өмнө Аляскийн Inuit-чууд яаж зүрхний өвчнөөр өвчилдөггүй болохыг нь судалсаны үндсэн дээр тэдний загас ихээр хэрэглэдэгийг нь илрүүлжээ. Загас нь омега -3 р баян бөгөөд энэ нь цусанд холестрин үүсэхээс хамгаалах ба зүрхний хэвийн ажиллагааг хангадаг байна.
Самар нь ямар ч холестрин агуулаагүй, маш олон төрлийн минерал бодисыг өөртөө агуулж байдаг.
Дарс Дарс уух нь зүрхний өвчин, чихрийн шижин, нас ахихтай холбоотойгоор үүсдэг мартамхай болох зэргээс хамгаалдаг. Гэхдээ дарснаас өөр согтууруулах ундаанд энэ ашигтай зүйлс агуулагддаггүй. Улаан дарсыг тогтмол хэрэглэх нь хөгшрөлтийн эсрэг сайн эм болж чаддаг байна.
Оливийн тос 50-иад жилийн өмнө Seven Countries Study-н шинжээчид Сrеtе арлын Грекчууд зүрхний өвчлөлт болон хорт хавдраараа хамаагүй бага үзүүлэлттэй байсаны гол шалтгаан нь Оливийн тосонд байсан байна. Оливийн тосны найрлаганд роlурhеnоls гэх бодис агуулагдаж байдаг ба энэ нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна.
Тараг 1970 -аад оны Зөвлөлт холбоот улсын хүмүүс нь маш урт насладаг гэсэн яриа байдаг байсан байна. Үүнийх нь нууц нь тараг байсныг судлаачид сүүлд нь тогтоожээ. Тараг нь кальциар маш баялаг учраас хүний ясыг бэхжүүлж, хөгшрөлттэй холбоотойгоор үүсэх ходоод гэдэсний хямралыг арилгадаг сайн бактерийг агуулдаг байна.