Манай аав хоол нь шингэхгүй бол эдгээр аргыг хэрэглэдэг. Та ч бас мэдээд аваарай

Манай аав хоол нь шингэхгүй бол эдгээр аргыг хэрэглэдэг. Та ч бас мэдээд аваарай. Та хоол их хэмжээгээр идэж, шингэхгүй байна уу.

Тэгвэл идсэн хоолоо хэрхэн хурдан шингээх талаар уншигч танд зөвлөе.

Булчингаа суллахын тулд нэг минутын турш удаан амьсгалах нь үр дүнтэй аргад тооцогддог.

Хэхрэх нь таны гэдэс дүүрэлтийг арилгахад нэмэртэй байдаг. Идэх үед залгисан хийг бид хэхрэх үедээ гаргадаг учраас, төд удалгүй ходоодон дахь таагүй мэдрэмж үгүй болдог байна.

Чихэрлэг, тослог багатай тараг – Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг тул хямарсан гэдсэнд сайн эмч болдог. Та аль болох чихэргүй, энгийн тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацааны дараа үйлчилж байгааг мэдэх болно.

Дараагийн өглөө нь сэрэхэд таны хоол сайн шингээгүй хэвээр байгаа бол хан боргоцойн шүүс, смүүти юмуу эслэгээр баялаг шүүс уухыг мэргэжлийнхэн зөвлөдөг аж.

Ходоодны хийг гаргахад ногоон гоньдны цай тустай байдаг. Хэрэв таны ходоод гэдсээр хатгуулж өвдөөд байгаа бол цагаан гаа болон алтан товч цэцгийн цайг сонгон хэрэглээрэй.

Гоньдны үрийг зажилснаар, таны гэдэсний хий гарч, хоолны шингэц түргэснэ.

Йогийн тодорхой төрлийн дасгал нь ходоодны булчинг идэвхжүүлж, ходоод гэдэсний замын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг учир маш үр дүнтэй байдаг. Хоолоо шингээхийн тулд зөөлөн олбог дээр завилж, нуруугаа эгцлэн суух бөгөөд амьсгалаа авахдаа гэдсээ татан, мөрөө хойш тэнийлгэх ёстой бол амьсгалаа гаргахдаа бүх биеэ чөлөөтэй суллах хэрэгтэй. Уг дасгалыг хэдэн ч удаа хийсэн болно.

Нимбэгтэй ус, Халуун ус – Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? 1 аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Мөн өнөөдөр их хоол идэх гэж байгаа бол өглөө босоод нэг аяга нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолийг тань хялбархан задлаж шингээдэг байна.

Улаан лооль – Дээрхийн адилаар хоол ихдээд эсвэл хурцдаад нэг л тавгүй байвал 1 ширхэг шинэхэн улаан лоолийг идээрэй. Улаан лооль нь калци, магниин агууламж ихтэй тул хүний биед хэрэгцээтэй байгаа эрдэс, бодис, амин дэмээр хангаж, цусны эргэлтийг сайжруулснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ч хэвийн байдалд оруулах ид шидтэй ажээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

Түүхий ус уухгүй байх;

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

Арьс, салстаа гэмтээхгүй байх;

Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.