Элэг цэвэрлэх ундаа гэрийн нөхцөлд бэлтгэх жор

Таны элэгний үйл ажиллагаа доголдсоныг та шууд л анзаарах боломжтой. Ядарч сульдах, эрч хүч сулрах, толгой эргэх, дотор эвгүйрэх, арьсан дээр тууралт үүсэх зэрэг нь элэгний үйл ажиллагаа доголдсоны шинж тэмдэг байж болзошгүй.

Тэгвэл эрүүл мэндэд ямарваа сөрөг нөлөөгүй, харин ч элэгний үйл ажиллагааг дэмжиж, бие организмаас хорт бодис гадагшлуулах ундааг гэрийн нөхцөлд бэлтгэн хэрэглэх боломжтой.

Энэ бол гааны ундаа

Орц:

  • нэг атга шинэхэн гааны навч,
  • 1 нимбэгний шүүс,
  • 1 жүржийн шүүс,
  • 1 литр ус,
  • 3 цайны халбага зөгийн бал.

Бэлтгэх арга:

  • Усаа металл саванд хийж, халаана.
  • Гааны навчаа нэмж, зөөлөн гал дээр 5 минут буцалгана.
  • Савтай усаа гал дээрээс авч, өрөөний температурт хүртэл хөргөнө.
  • Усандаа 1 нимбэг болон 1 жүрж шахаж, гарган авсан шүүс, мөн зөгийн балаа нэмж, сайтар хутгана.
  • Бэлдмэлээ сайтар шүүгээд, хэрэглэхэд бэлэн болно!

Тус бэлдмэлээс өдөрт нэг аягыг ууж хэрэглэнэ. Ингэснээр таны элгэнд цэвэрлэх процесс явагдана.

Энэ бэлдмэлийг мөн бүх төрлийн хордлогын үед ч хэрэглэхэд тохиромжтой. Аагим халуунд амны цангаа тайлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих ач тустай!

Элэг цэвэрлэх ногооны шидэт ундаа

ОРЦ:

  • 3 лууван
  • 2 ногоон алим
  • 1 хүрэн манжин
  • 5 хальсыг нь авсан нимбэг
  • Зүсэм цагаан гаа
  • Ногоон салатны навч эсвэл бууцайны навч

БЭЛТГЭХ АРГА:

Бүх ногоогоо арилгаж угаагаад, блендерт хийж жижиглэнэ. Дээрээс нь 2 стакан ус хийнэ. Хөргөгчинд байлгаж хүйтнээр нь ууна. Лууван нь флавоноид болон витамин А-гаар баялаг учир элгэнд тэжээл болдог. Алиманд байдаг  пектин нь биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Ногоон салатны навч нь цусны эргэлтийг сайжруулж дархлааг бэхжүүлдэг.

Цагаан гаа болон нимбэг нь ходоод гэдэсний системийн ажиллагааг сайжруулж гэдэс дүүрэхээс сэргийлж бодисын солилцоог дэмждэг. Түүхий хүрэн манжин нь эслэг бодисоор баялаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн. Ингээд элгээ цэвэрлэж биеэ эрүүлжүүлэх аргыг хэрэглээд үзээрэй.