
Олон хүмүүс мэдрэлийн судас дарагдах өвчний улмаас шаналдаг. Энэхүү өвчний үед явган явах нь уг өвчнийг даамжруулж улмаар үхэлд ч хүргэж болох аюултай юм. Гэхдээ энэ өвчний үед 75% -иас дээш хувь нь мэс засал хийхгүйгээр дасгалаар эмчилж болно. Та бүхэнд үр дүнтэй энгийн дасгалуудыг хэрхэн хийх талаар мэдээлэл хүргэж байна.
Хэсэг #1
Та дасгал хийхдээ бэлтгэн шалан дээрээ иогийн зориулалттай болон энгийн гудас дэвсээрэй. Бүх цонх, хаалгаа хаах нь зүйтэй юм. Учир нь өрөөнд хүйтэн агаар орж ирэх нь тохиромжгүй.
Дасгал 1

Дасгалыг зурагт харуулсаны дагуу хэвтээ байрлалд баруун хөлөө зүүн хөл дээгүүрээ давуулж тавиад хоёр гараараа гучнаасаа барьж өгнө. Энэ байрлалд 30 секунд болоод байрлалаа сольж эсрэг талаараа хийнэ. Дасгалыг 2-3 удаа давтан хийнэ.
Дасгал 2

Дараагийн дасгал маань гараа шулуун шалан дээр байрлуулаад өвдгөөрөө нугалаад хөлөө доороос дээш өргөх хөдөлгөөн хийнэ. Уг дасгалыг хамгийн багадаа 5 удаа хийгээрэй.
Дасгал 3

Нэгдүгээр хэсэгийн хамгийн сүүлийн дасгал нь теннисний бөмбөг ашиглан хийнэ. Гудсан дээрээ хэвтээ байрлалд өгзгөн доороо тэннисний бөмбөгөө байрлуулна. Алгуурхан өгзөгөө хөдөлгөн дарагдсан судас байгаа цэгийг олоод бөмбөгөөр даралт өгч хэвтнэ. Олсон цэгтээ бөмбөгийг 30-60 секунд орчим эргэлдүүлээд амарна. Хэрэв маш хүчтэй огцом өвдөлт өгч байвал дасгал хийхээ зогсоох хэрэгтэй. Дасгалыг өдөрт 1-2 удаа 5-10 минут хийнэ.
Хэсэг #2
Хоёрдугаар хэсгийн дасгалуудыг суугаа байрлалаас хийнэ.
Дасгал 1

Зурагт харуулсны дагуу байрлалаар 30 секунд суугаад нөгөө талаараа солбиж хийгээрэй.
Дасгал 2

Энэ дасгалыг хийхдээ сандал ашиглах хэрэгтэй болно. Суудал дээр сууж, баруун өвдөг дээрээ зүүн хөлөө шагайгаар нь харуулан тавина. Нуруугаа эгц шулуун байлгаж, энэ байрлалаар 10 удаагийн амьсгалаар барина. Хөл тус бүрт дасгалыг 5 удаа давтан хийнэ.
Хэсэг#3
Гуравдугаар хэсгийн дасгалуудыг зогсоо байрлалд хийнэ.
Дасгал 1

Уг дасгалыг хийхдээ хөлийн өвдөг шулуун байж болохоор өндөрлөг зүйлсийг /сандал ширээ/ ашиглаж болно. Нэг талаараа 30 секунд бариад, 2-3 удаа давтан хийнэ.
Дасгал 2

Өндөрлөг газар ашиглан хөлөө өвдөгөөрөө нугалан шагайгаараа тавиад хэд хэдэн амьсгалын турш бариад эсрэг талаараа дасгалыг давтан хийгээрэй. Энэхүү дасгалыг хийхдээ аль болох хөл рүүгээ ойртож бөхийхийг хичээгээрэй.
“Эрвээхэй” дасгал

1. Шалан дээр суугаад хоёр хөлийнхөө тавхайг нийлүүлэн хавсран сууна.
2.Гарны тусламжтай өсгий өлмийгөө сайтар нийлүүлнэ.
3.Харин дараа нь өвдөг хэсгээ шаланд хүргэхийг чармайх хэрэгтэй. Бидний хэлж заншсанаар бол завилж суухтай төстэй. Энэ дасгал нь далавчийг санагдуулам учраас “эрвээхэй” дасгал гэж нэрлэгдсэн аж.
Анхлан хийж байгаа хүмүүс нэг удаадаа 30-60 секундын турш хийнэ. Дасгалын хамгийн гол зүйл бол тайван байж, гүнзгий амьсгалах юм. Дасгалыг хийх болгондоо хугацааг нь аажим аажмаар ихэсгээрэй. Уг дасгал нь эртний, уламжлалт йогийн дасгалын нэг төдийгүй эмэгтэй хүн бүрт ашигтай дасгал гэж хэлж болно.
Бонус: Суудлын мэдрэлийн судас дарагдах өвчнөөс зайлсхийх зөвөлгөө

- Хэт хүнд зүйлүүдийг бүү өргө
- Өөрийн биеийн байдлаа сайтар ажигла
- Өндөр өсгийтэй гутал бүү өмс
- Эрүүл жинтэй байхыг хичээ
- Буруу зуршлаасаа татгалз
- Зөв байршилд суу
- 20 минут тутамд зогсож явах хөдөлгөөн хий
- Дунд зэргийн хатуу гудас худалдан авах нь дээр
- Биеийн тамирын дасгал хийхийн өмнө эмчийн зөвөлгөө авах хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн эсвэл архаг өвчинтэй бол.