
Үе мөчинд тустай желатин: Хэдхэн долоо хоногт үений мөгөөрсийг хэрхэн сэргээж болох вэ?
Үе мөчний өвчин биднийг айлгасаар байдаг: Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай хүмүүс ч гэлтгүй тамирчид ч энэ таагүй өвчнөөс болж зовж шаналдаг…
Мөгөөрс, шөрмөс, ясны гол холбогч эд нь коллаген бөгөөд үүний хүний биед нийлэгжих байдал нь нас ахих тусам буурсаар байдаг. Ялангуяа энэ уураг нь үений уян хатан чанар, бат бөх байдлыг хангах үүрэгтэй оролцдог!
Аз болоход, ясыг бэхжүүлж, мөгөөрсийг сэргээн үе мөчний өвдөлтийг арилгах батлагдсан арга байдаг. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг, гэрийн нөхцөлд хийх боломжтой энэхүү энгийн эмчилгээний үр нөлөөг мэргэжилтнүүд ч баталсан байдаг байна. Желатин бол өвдөлт, зовиурыг арилгахаас гадна хөдөлгөөний эрх чөлөөг сэргээдэг. Яс, арьс, үс, хумсанд нэн тустай.
ҮЕ МӨЧИНД ТУСТАЙ ЖЕЛАТИН

- 100 г хүйтэн усанд 5 г желатин хийгээд хонуулаарай. Өглөө нь хөөсөн желатинаа савтай нь 100 гр савтай халуун усан дээр тавиад, бүх желатинаа хайлж дуустал нь халаана, гэхдээ желатинаа буцалгаж болохгүй гэдгийг санаарай.
Энэхүү үе мөчний бэлдмэлийг өглөөний цайнаас хагас цагийн өмнө хоосон ходоодон дээр ууна. Хэрэв амт нь тааламжгүй санагдвал уусмалдаа жүржийн шүүс нэмж хийгээд ууж болно.
Желатиныг витамин С-тэй хослуулвал бие махбодид илүү сайн шингэдэг тул энэ бэлдмэлдээ нохойн хошууны ханд эсвэл витамин С агуулсан амин дэмүүдийг нэмж хэрэглэхийг зөвлөх байна. Эмчилгээний курс 1 сар байна.
- Та үүгээр сүүтэй цэлцэгнүүр хийж болно: 2 ц/х желатиныг 150 гр хүйтэн сүүнд хийж нэг цаг орчим хөөлгөнө. Хэрэв хүсвэл зөгийн бал, элсэн чихэр нэмж болно. Желатинаа хөөмөгц нь (усан халаагуурт) савтай усан дээр халаахдаа байнга хутгаж өгөөрэй, гэхдээ буцалгаж болохгүй шүү. Гал дээрээс аваад хөргөөд, сүүн цэлцэгнүүрээ хөргөгчинд хийнэ.
Энэхүү амттат эмчилгээний хугацаа 3 долоо хоног үргэлжилнэ.
- Желатинаар ямар нэгэн амттан хийж идэх хүсэлгүй байвал желатинтай бигнүүр хийж тавиарай! Эхлээд, халуун усанд өргөн боолт норгоод, мушгиж авна. Үүнийгээ хэд хэд нугална, боолтны давхарга хооронд бага зэрэг нунтаг желатин хийж өгнө. Энэ бигнүүрээ өвчилсөн үеэн дээрээ тавиад, уян боолтоор бэхлээд хуванцар боолтоор бооно.
Желатинтай бигнүүр нь үе мөчний өвдөлтийг намдаагаад зогсохгүй желатинаас харшилдаг, эсрэг заалттай хүмүүст маш тохиромжтой эмчилгээ болдог. Эмчилгээний курс 1 сар байна.
Цэлцэгнүүр, желатинтай мармелиад, стүүжин зэрэг нь үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэг ямар ч гэм хоргүй хүнс юм.
Дээр дурдсанчлан желатинтай эмчилгээнд эсрэг заалтууд бий. Тухайлбал, үүнийг ходоод, элэгний асуудалтай, цөсний хүүдий чулуутай, түүнчлэн атеросклерозын үед их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Хэрэв та уг эмчилгээг танд тохирох эсэхэд эргэлзэж байвал мэргэжлийн эмчид хандсан нь дээр гэдгийг зөвлөх байна.
Танд болон таны хайртай дотны хүмүүст эрүүл энхийг хүсье!