Хамар битүүрлийн эсрэг супер ундааг хэрхэн бэлдэх вэ. Та чөлөөтэй амьсгалах болно!

Хавар өвлийн улирал бол ханиад томууны хамгийн идэвхтэй үе байдаг. Хэдийгээр таны бие маш сайн дархлаатай байсан ч хамар битүүрэх тохиолдол хүн бүрт учирдаг. Ялангуяа хүн ихтэй олон нийтийн газраар явах, ажлын орчноосоо, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед ханиад томуу тусах эрсдэл маш өндөр байдаг.

Таны хамар битүүрч, амьсгалахад хэцүү байна уу? Танд байнга таагүй мэдрэмж төрж, шөнө нойр тань хулжиж байна уу?
Тэгвэл аз болоход, нэг шөнийн дотор хамрын ханиад, битүүрлийг эмчилдэг батлагдсан ардын эмчилгээ байдаг.
Энэ арга нь танд үнэхээр тус болох болно. Учир нь энэ ундаа нь зөвхөн гадна ил харагдах шинж тэмдгийг эмчилдэггүй, таны асуудлыг үндсээр нь шийдвэрлэх болно.

Та эмийн сан руу яаран гүйхээсээ өмнө энэ жорыг туршаад үзээрэй …

Танд хэрэг болох зүйлс:

  1. Нимбэг-1ш
  2. Сонгино, ердийн, дунд зэргийн хэмжээтэй 1 ширхэг
  3. 2 хоолны халбага зөгийн бал
  4. 2 стакан ус

Хэрхэн бэлтгэх вэ?:

Та сонгиноо 15 мм орчим диаметртэй жижиглэж хэрчээд буцалж байгаа усандаа хийж 15 минутын турш буцалгана.
Дараа нь галаа унтрааж 5 минутын турш байлгана. Одоо дээрээс нь 2 хоолны халбага зөгийн балаа нэмээд уустал нь хутгана.

Уухаасаа өмнө нимбэгний шүүсээ шахаж дээрээс нь хийгээд шидэт ундаа маань бэлэн боллоо. Ингээд бэлэн болсон шидэт ундаагаа амны халбагаар өдөрт 2-3 удаа уухад та хамрын ханиад битүүрлийг мартах болно. Туршаад үзээрэй. Амжилт!