
Энэхүү Японы массажны техник нь үнэхээр өвөрмөц юм. Түүний үр дүнтэй байдлын нууц нь нүүрний хамгийн гүнд байгаа булчинд ч нөлөөлж чаддагаараа онцлогтой. Үнэтэй салонуудын массаж ч гэсэн ийм үр нөлөө үзүүлэхгүй. Эхлээд энэ массажны эрч хүч таныг гайхал төрүүлж магадгүй ч надад итгээрэй, эцсийн үр дүн нь зөвхөн танд сайнаар нөлөөлнө. Нүүрний булчинд өдөр бүр ийм ачаалал өгөх нь арьсыг чангалж, сулрах, унжихаас сэргийлнэ.
Дээрх аргын дагуу өөртөө массаж хийх нь арьсыг цэвэрлэж, таны арьсны чухал с у в г у у д ы г нээж, сэргээдэг. Үүний үр дүнд арьс уян хатан, толигор, з ө ө л ө н, залуу болдог. Үрчлээстэй тэмцэхээс гадна нүдний доорх үрчлээс, зовхи унжихаас сэргийлж, таны нүүрийг илүү зууван болгох, хаван арилгах гэх мэт гайхалтай үр дүн үзүүлдэг гэвэл та итгэх үү? Хамгийн гол нь та энэ бүхнийг ямар ч үнэтэй салон, гоо сайханд очилгүйгээр гэртээ өөрөө хийж болно.
Залуужуулах энэхүү шинэ аргыг аль болох үр дүнтэй болгохын тулд та өөрийгөө массаж хийхэд зөв бэлтгэх нь чухал юм. Үүнд:
Арьсаа цэвэршүүлэх: Бэлтгэл ажлын эхний үе шат бол арьсыг сайтар цэвэрлэх явдал юм. Сκраб хэрэглэх нь хамгийн сайн арга. Энэ нь чухал сувгуудыг нээж цэвэрлэх болно. Өдөр бүр хэрэглэх нь тохиромжгүй тул энэ аргаар долоо хоногт нэг удаа л хийх ёстой. Үлдсэн хугацаанд та арьсаа тоникоор цэвэрлэж болно.
Массаж хийхэд бэлдэх: Энэ аргыг хуурай арьсан дээр хийх нь тохиромжгүй. Урьдчилан гоо сайхны т о с эсвэл сүү сонгохыг зөвлөж байна. Таны арьсанд бүрэн тохирох танил бүтээгдэхүүнээ сонгох нь хамгийн сайн арга юм.
Тунгалгын булчирхайн байршлыг судлах: Өөрөө массаж хийхээс өмнө тунгалгын булчирхайг хурууны үзүүрээр хүчтэй дарахгүйгээр олох хэрэгтэй.
Өөртөө массаж хийх арга – Залуужуулах 11 дасгал: Өөртөө массаж хийх тав тухтай байрлалыг сонгох хэрэгтэй. Суугаа эсвэл зогсоогоороо хийж болно. Массаж нь өөрөө 11 алхамаас бүрдэх бөгөөд тодорхой дарааллаар хийгдэх ёстой байдаг.

Дух. Энэ хэсэгт хийх массаж нь духны дунд хэсгээс эхэлдэг.
Гурван хуруугаараа духныхаа дунд хэсэгт гурван секундын турш дарж, чамархай хэсэг рүү чиглүүлэн хөдөлгөнө. Дараа нь гарын алгаар духан дээр дарж, чих рүү чиглэлтэй хөдөлгөнө. Сүүлд нь шанаа хэсгээс хуруугаараа дарж эгэм хүртэл хөдөлгөж массажилна.
Нүд. Хуруугаараа нүдний гадна булангаас дотогшоо чиглэлд массажилна. Ингэхийн тулд та зовхины дээгүүр доогуур гэсэн хоёр чиглэлд массаж хийж өгөх хэрэгтэй. Дараа нь гол хэсэгт 3 секунд орчим дараад дээш доош хөнгөн хөдөлгөөд өгөөрэй. Сүүлд нь духны орой хэсгээс чих рүү чиглэсэн иллэг хийгээд дуусгана.
Ам, уруул, эрүү. Хурууныхаа өндгөөр эрүүний хонхорхойг дар. Энэ байрлалд 3 секундын турш байлгана. Дараа нь хуруунуудаараа даралт үүсгэж дээшээ хөдөлгөн уруулын дээд хонхорхойд хүргэнэ. Тэгээд буцаагаад өмнөх байрлалдаа шилжих хөдөлгөөнөөр массажилна.
Хамарын доорх хонхорхой. Хуруугаараа хамрын нүхнээс доош дээг чиглэсэн хөдөлгөөнөөр гурван удаа дараалан нааш цааш хөдөлгөн массажилна. Сүүлд нь хуруунуудаараа чих рүү чиглэсэн хөдөлгөөнөөр массажилж өгснөөр дуусна.
Хацар. Хурууны өндгөөр амны булангийн эргэн тойрон дахь хэсгийг массажлаад, дараа нь эрүүний чиглэл рүү шилжинэ. Тэндээсээ нүд рүү чиглэн иллэг хийж, нүдний доор 3 секундын турш дараад. багахан хүчээр духны орой хэсэг рүү иллэг хийж өгнө. Эцэст нь чих рүү чиглэсэн хөдөлгөөнөөр иллэг хийснээр дуусна.
Зууван нүүр. Гарын хоёр алгаараа доод эрүүгээ тулан, хоёр хуруугаараа шанааны булчингаас нүд рүү чиглүүлэн иллэг хийж хөдөлгөнө. даралтыг суллаж, Эцэст нь чих рүү чиглэсэн хөдөлгөөнөөр иллэг хийснээр дуусна.
А бүсийн үрчлээ. Гурван хуруугаа хацрын ясан дээр байрлуулна. Дараа нь та хамар хэсэг рүү шахаж, буцаагаад чих хэсэг рүү чиглүүлэн хөдөлгөнө
Өргөх. Гараа нь цээжний түвшинд авчран алгаар нь нийлүүлнэ. Дараа нь алгаа дэлгэн эрүү хэсэгтээ авчиран 3 секундын турш дарах хэрэгтэй. Улмаар эрхий хуруу чихний орчим алга хэсэг нь хацрын яс хэсэгт таарахаар байрлуулж иллэг хийгээд дух руу чиглүүлэн хөдөлгөж мөн чих рүү чиглүүлснээр дуусгана.
Эрүү. Нэг гарын алгаа эрүү хэсэгтээ хуруунуудаа чих рүү чиглүүлэн байрлуулна. Дараа нь алгаараа нь чих рүү чиглүүлэн хүчтэй иллэг хийнэ. Нөгөө талдаа давтана.
Давхар эрүү. Алгаа нүүрний урд хэсэгт эрхий хурууг хүзүү орчим байхаар байрлуулна. Долоовор хуруугаараа нүүр хэсэгт, эрхий хуруугаараа эрүүний доод хэсэгт иллэг хийж өгнө. Үлдсэн хуруунуудаараа доод зовхины дагуу чамархай хэсэг рүү чиглүүлэн иллэг хийнэ.
Духан дээрх үрчлээс. Тохойгоо дэлгэ. Зүүн гарын хуруугаараа духнаас эхлээд нэг талын чамархай руу дараа нь нөгөө чамархай хэсэг рүү зигзаг хэлбэрээр зөөлөн илнэ. Дараа нь нөгөө гараараа эхний дасгалыг давтана. Дасгал тус бүрийг 3 удаа өдөр бүр хийснээр та гайхамшигийг мэдрэх болно.