
Үс уналтад юу нөлөөлдөгийг та мэдэх үү? Мэргэжилтнүүд үс унах нь стресс, жирэмслэлт, цэвэршилт, турах гэх мэт янз бүрийн хүчин зүйлтэй холбоотой гэж үздэг.
Гэхдээ бусад шалтгаан нь энэ үйл явцыг хурдасгаж, үс унахад хувь нэмэр оруулдаг. Стресс нь дааврын тэнцвэргүй байдлыг үүсгэж, хэт их үс унахад хүргэдэг.
Энэ асуудлыг шийдэхэд тань туслах гар хийцийн шампунь хийх жорыг бид танд толилуулж байна.
- Өөрийнхөө гараар үс уналтын эсрэг шампунийг хэрхэн яаж хийх вэ?
Танд хэрэгтэй хамгийн эхний зүйл бол аль болох байгалийн гаралтай шампунь худалдаж авах явдал юм. Та ердийн хүүхдийн шампунь бас хэрэглэж болно. Энэ шампунийг үндсэн найрлага болгон ашиглах ба, дээр нь нэмээд бас 3 найрлага хэрэгтэй.
Үүнд розмарин эфирийн тос нэмэх шаардлагатай. Энэ нь хуйханд цусны урсгалыг нэмэгдүүлэхэд тохиромжтой бөгөөд ингэснээр үсний бат бөх байдлыг хангана. Үүнээс гадна нимбэгний эфирийн тос хэрэгтэй болно. Энэ нь сэргээгч бөгөөд маш сайн антисептик юм. Гуравдугаарт, танд 2 дусал Е витамин хэрэгтэй бөгөөд үүнийг эмийн сангаас худалдаж авч болно. Е витамин нь үс уналтанд маш их тустай. Тэр энэ үйл явцыг зогсоох болно.
- Шампунь хийх жор.
Шампуньдаа 10 дусал розмарин эфирийн тос, 10 дусал нимбэгний эфирийн тос нэмнэ. Дараа нь витамин Е 2 капсул хийнэ. Шампунийг угаахын өмнө сайтар сэгсэрнэ.
- Хэрэглэх арга:
Энэхүү гар хийцийн шампунийг өдөр бүр хэрэглэх нь маш чухал юм. Үсэндээ түрхээд хуйхандаа хэдэн минут зөөлөн иллэг хийнэ. 10 минутын турш үсэндээ үлдээгээрэй. Дараа нь бүлээн усаар угаана.
Үр дүнд нь та гайхах болно. Хэдэн долоо хоногийн дотор таны үс ургаж, унахаа больсныг анзаарах болно!