Цагаан гааны цай: Бөөрний чулуу, элэг орчмын өөхийг уусгана! Хийх арга

Арабчуудын хорт хавдарт бага өртдөгийн цаад шалтгааныг хоол хүнсэндээ турмерик (куркума)-ийг тогтмол хэрэглэдэгтэй холбон тайлбарладаг байна. Турмерик хэмээх энэхүү био идэвхжилт сайтай, халуун төрлийн амтлагч ногоог эрүүл мэндэд нэн тустайг эрдэмтэд олж тогтоожээ. Турмерик нэрээр танигдсан ургамлын үндэслэг ишний нунтагт агуулагдах күркүмин нь эрүүл мэндийг хамгаалагч гайхамшигт полифенол нэгдэл юм. Учир нь биологийн өндөр идэвхит энэ нэгдэл нь антиоксидант, хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, сэтгэл гутралын эсрэг нөлөө үзүүлэхээс гадна өөх-тосны хэмжээг бууруулах үйлдэлтэй.

Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог .Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.

Энэ хоёр ашиг тус ихтэй ургамалын хослол нь төрлийн өвчний эсрэг ашиг тустайгаас гадна бөөрний чулуу, элэг орчмын өөхийг уусгадаг чанартай ажээ.

Цагаан гааны цай бэлтгэхийн тулд танд дараахь зүйлс хэрэгтэй болно.

Байгалийн зөгийн бал, ¼ халбага газрын турмерик, ¼ халбага нунтагласан цагаан гаа, 1 аяга ус

Хийх арга

Цагаан гааны цай бэлтгэх энгийн арга: турмерик, нунтаг цагаан гаагаа буцалж буй усанд хийж, тагийг нь таглаад 15-20 минут хандалсны дараа, зөгийн бал нэмнэ. Дараа нь цайгаа аяганд хийнэ. Та цагаан гаа цайнд янз бүрийн халуун ногоо нэмж болно – синнамон, гвоздики гэх мэт. Цагаан гаатай цай нь сайн дулаацуулж, биеийн дулааныг хадгалж, эрч хүч, энерги өгдөг. Энэ цайг өдөр тутмын хоолондоо оруулахаа мартуузай!