
Энэ зөвлөгөө миний дуртай подволкыг аварсан!
Гал тогооны шүүгээнд хэвтэж буй энгийн аспирин шахмал нь үр дүнтэй байдлын хувьд толбо арилгагчтай өрсөлдөх чадвартай гэж хэн санах билээ. Энэ аргыг нэлээн дээр манай найз хэлж байсан боловч би тухайн үедээ нэг их тоогоогүй билээ. Харин өчигдөр би хувцсаа угаахдаа гэнэт найзынхаа хэлж байсныг санаж туршаад үзэхэд юу нь болохгүй байх билээ гэж бодоод гэрт байсан аспиринаас хэдэн таблетикыг аваад угаалгын машин луугаа хийж орхисон юм.
Миний бодсоноос бүх зүйл шал өөрөөр эргэж миний өмсөх дуртай боловч гандаж шарлаж эхэлсэн цагаан подволк маань өнгө нь сэргэж цав цагаан болсон байхыг хараад би гайхаж шоконд орсон. Би найздаа энэ аргыг хэлж өгсөнд түүнд маш их талархаж байна. Хэдийгээр би шууд л угаалгын машин луугаа шууд хийчихсэн ч гэсэн энэ нь үйлчилсэн. Уг нь бол доорх аргаар найруулж хийх ёстой юм билээ. Энэ аргыг та бас туршаад үзээрэй.

Цагаан хувцсыг хэрхэн угаах вэ?
Гайхалтай цасан цагаан хувцас – энэ нь амархан! 5 таблетк буюу 325 мг аспирин шахмалыг 8 литр бүлээн усанд уусгана. Энэ уусмалд угаах гэж байгаа цагаан зүйлсийг дэвтээж, 8 цаг байлгана. Та аспириныг урьдчилан буталж болно, ингэснээр усанд хурдан уусч, илүү идэвхтэй байх болно. Угаалгын машиндаа хэдэн аспирин нэмээрэй! Энэ хэрэгсэл нь саарал зүйлд ч гэсэн гэрэлтсэн цайралтыг буцаана. Хэрэв та хувцасаа угаалгын машинаар угаахаасаа өмнө аспирин уусмалд хийвэл үр нөлөө нь ердөө л гайхалтай байх болно.
Одоо би тааламжгүй шар толботой зүйлсийг хэрхэн угаахаа мэддэг болсон! Мөн таны хувцсан дээр хөлсний толбо байгаа бол аспирин танд туслах болно! Үүнийг хийхийн тулд та 2 ширхэг аспирин бутлаад тэднийг хагас аяга бүлээн усаар зуурч уусгана. Энэ хольцыг хувцасныхаа шарласан толбо дээр түрхээрэй. Хувцсаа шөнөжин нойтон чигээр нь орхих хэрэгтэй. Өглөө нь босоод та ердийнхөөрөө угаана. Толбо алга болох болно. Гайхалтай биш гэж үү? Үүнээс гадна асдиринаар юу хийж болох талаар бид та бүхэнд өмнө оруулж байсан мэдээгээрээ танилцуулж байсан билээ. Хүсвэл та түүнийг уншиж болох юм.