
Бид өдрийг өглөөний цайгаар эхэлдэг бөгөөд бүтэн өдрийн эрч хүч үүнээс хамаардаг. Өдрийн турш эрч хүчтэй байхын тулд эрүүл, амттай өглөөний цай уух нь чухал юм. Өглөөний цай нь биеийн б о д и с ы н солилцоог сайжруулахад шаардлагатай амин дэм, эрдэс б о д и с о о р дүүрэн байх ёстой.
Энэ бол хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөдөг эрүүл өглөөний цайны санаа юм. Энэ нь биеийн системийг бэхжүүлж, системд хуримтлагдсан х o р т б о д и с ы г гадагшлуулдаг. Бие дэхь бохирдлыг гадагшлуулж, цэвэр гэдэстэй болгоно.
Энэхүү жор нь таныг өтгөн хатахаас хамгаалж, ө ө х т о с, илчлэгийг шатааж, жингээ тогтворжуулахад тусална. Энэхүү өглөөний цайны жорыг 30 хоногийн турш хэрэглэвэл та 3-5 кг жин хасах боломжтой. Энэхүү өглөөний цай таны үс, арьс, хумсанд маш сайн. Үүнээс гадна арьсыг залуужуулах үйлчилгээтэй.
Танд дараах зүйлс хэрэгтэй болно:
- овъёосны будаа – 2 хоолны халбага
- ө ө х т о с багатай тараг – 1 аяга
- какао нунтаг – 1 цайны халбага
- нунтагласан маалингын үр – 1 цайны халбага
- чавга – 5-7 ширхэг. (шинэхэн)
Хоол хийх:
Та орой унтахынхаа өмнө өглөөний цайгаа бэлдэх хэрэгтэй. 100 мл орчим халуун усанд чавга хийнэ. 10 минут байлгана. Өөр нэг аяганд овъёос, какао, маалингын үрийг холино. Дараа нь т о с л о г багатай тараг хийнэ, сайтар холино. Одоо дэвтээсэн чавгыг жижиг хэсгүүдэд хувааж, холимогт нэмнэ. Бүх найрлагыг холигч ашиглан холино. Үүнийгээ хөргөгчинд хадгална. Өглөө нь гайхалтай өглөөний цайгаа уугаарай. Эхний долоо хоногийн дараа та эерэг үр дүнг анзаарах болно. Шөнийн цагаар хийгээд маргааш нь амталж болох энгийн бөгөөд маш амттай өглөөний цай биш гэж үү.