
Массаж хийх арга нь маш энгийн. Та цайны эсвэл амттаны ган халбага аваад хэдэн мөсөн шоо бүхий хүйтэн ус, бүлээн ургамлын т о с т о й аяга бэлдэнэ. Дараа нь та дараах с х е м и й н дагуу дагаад хийж болно.
- Нүүрэн дээрх гоо сайхны бүтээгдэхүүнийг угаасны дараа чийгшүүлэгч т о с түрхэж, халбагануудаа эхлээд с п и р т э э р арчина.
- Халбагыг мөстэй усанд хөргөсний дараа дээд зовхинд түрхэнэ. Үүнийгээ 5 удаа давтана. Дараа нь доод зовхиндоо мөн ижил давтаж хийх ёстой. Ингэснээр та зовхины хаван болон нүдний доорх хар хүрээнээс салах боломжтой.
- Үүний дараа та халбагаа бага зэрэг бүлээн т о с о н д хийж нүүрэндээ массаж хийж эхлэх хэрэгтэй. Бага зэрэг даралтаар халбаганууд нь нүүрний массажны шугамын дагуу зэрэгцээ эсвэл ээлжлэн хөдөлгөнө.
Массажны үндсэн чиглэлүүд: духны дагуу хамрын хянганаас үсний шугам хүртэл, зовхины дагуу тойрог хөдөлгөөнөөр дотор талын булангаас буцаж, хацрын дагуу хамрын таславчнаас дух руу, эрүүнээс дух хүртэл, хүзүүний дагуу түүний ёроолоос эрүү хүртэл гэх мэтээр иллэг хийж өгнө.
Хөдөлгөөн бүрийг дор хаяж 10 удаа хийхийг зөвлөж байна. Халбага улам тосгүй болж г у л г а х нь м у у д а ж эхлэх бүрт түүнийг т о с о н д д ү р э х хэрэгтэй. Процедурын төгсгөлд нүүрээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Ийм массажыг 10-12 процедурын хувьд давтах хэрэгэй бөгөөд энэ массажийг өдөр бүр хийвэл гайхалтай үр дүнд хүрэх боломжтой.
Энэ аргыг өөр хэрэгтэй хүмүүст нь бас хүртэл цааш нь түгээгээрэй. Аз жаргал, гоо сайхан, эрүүл энхийг хүсье.