
Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой. Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.
Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай. Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.
Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонинны ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.
Адууны булууны ясны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархалааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүний цус булингартдаг.
Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.
Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ. Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.
Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийнх, тэр дундаа залуу үхрийн булуу болон тойгны яс юм. Учир нь булуу болон тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бөх төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмөр агуулдаг болохыг эрдэмтэд нотлосон байдаг. Булууны ясны шөл нь хий ядаргааг тайлж, тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, эрч хүчээр тэтгэх олон талын ашигтай юм. Та бүхэнд тэдгээр ашигтай талуудаас хүргэж байна.
Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг каллоген ширхэгтэй ихээхэн холбоотой. Каллоген гэдэг нь үеийг эрүүл байлгадаг хамгийн чухал молекул юм. Булууны ясанд глюкозамин, хондротин, гиалуроны хүчил гэх мэт биед хэрэгтэй олон бодисууд агуулагддаг.
Ясны шөл нь үс, арьс, хумсыг сайхан болгодог ба эдгээрийн нол бүтэц болох каллогенийг маш олон төрлийн нэмэлт болон гоо сайхны бүтээгдэхүүнээс авч болно. Харин ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, чанартай каллогенийг авах боломжтой.
Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин гэх уураг ясны шөлөнд агуулагддаг. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба желатин нь хэт нэвчимтгий байдлыг бөглөж, засварлан сэргээдэг. Түүнийг ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд болон шарласан үед хэрэглэвэл маш үр дүнтэй.
Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50% хүртэл бууруулдаг. Үе мөчний болон каллоген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь тэдгээр бэлдмэлээс хамаагүй үр дүнтэй, шингэцтэй байдаг.
