Аманд ороод уусах хамгийн амттай тушёнк хийх жор, сураад авахад илүүдэхгүй!

Тушёнкийг нэг хийчихсэн байхад удаан хугацаанд хадгалах боломжтой байдаг бөгөөд олон төрлийн хоолтой хамт идэхэд хамгийн тохиромжтой хоолнуудын нэг юм. Ингээд та бүхэндээ энэхүү гайхалтай тушёнка хийх жорыг танилцуулъя. Орц:

Үхрийн мах – 4-5кг,  Сонгино – 400гр, Давс – 2 хоолны халбага, Перец – 2 цайны халбага, Лаврын навч – 3,

Хийх заавар: Үхрийн махыг шоо дөрвөлжин хэрчиж усаар сайтар угааж бэлтгэнэ. Үүний дараа 6 литр устай саванд махаа хийж дээрээс нь давс, перец, сонгино, лаврын навчаа хийнэ. Саваа гал дээр тавьж хүчтэй буцлах үед нь галаа зөөллөж 3 цаг болгоно.

Үүний дараа махаа сайтар хутгаж ахин 2 цаг зөөлөн гал дээр чанаарай. Ариутгаж бэлтгэсэн шилэн саванд мах шөлийг нь тэнцүүлэн хийж таглана. Ингээд сэрүүн газар хадгалж дуртай үедээ идэхэд бэлэн боллоо. Мөн энэ арга нь битүү чанагчгүй үед хийх арга бөгөөд битүү чанагчтай бол дээрх жороор 1 цаг гарантай чанахад бэлэн болно.