
Танд үнэхээр итгэмээргүй санагдаж байна уу? Тэгвэл тарвасны үрэнд бидний мэдэхгүй олон ид шид нуугдаж байдаг гэнэ. Тарвас жимсний 91%-ийг ус эзэлдэг учир хамгийн шүүслэг жимсэнд тооцогддог. Харин үр нь их хэмжээний магни, кали, марганц, төмөр, цайр, фосфор, витамин B, тиамин, фолийн хүчил зэрэг хүний биед маш чухал амин дэмүүдийг агуулдаг байна. Тарвасны үр нь бөөрний чулууг зайлуулах, шээсний гарц нэмэгдүүлэх гээд тоймгүй олон ид шидтэй.
Гагцхүү үүнийг эмчилгээнд хэрэглэхдээ 20-30 ширхэг тарвасны үрийг 2 литр усанд хийж, 15 минут зөөлөн гал дээр буцалгаж хандлах хэрэгтэй. Үүнийгээ хоёр өдөр ууж, гурав дахь өдөр нь завсарлаарай. Эмчилгээг хэдэн ч 7 хоног үргэлжлүүлж болох бөгөөд хамгийн чухал нь гурав дахь өдрөө зайлшгүй амрах ёстой байдаг байна. Ингэж хэрэглэснээр таны биед дараах эерэг үр дүнг авчирна.
1.Зүрхийг хамгаална: Тарвасны үр нь магнигаар баялаг учир зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн цусны эргэлтийг түргэсгэн, бодисын солилцоог сайжруулдаг тустай. Энэ нь зүрхний шигдээс болон цусны даралт ихсэх өвчнөөс хамгаалдаг аж.
2.Хөгшрөлтийг удаашруулна: Тарвасны үрэнд антиоксидант бодисууд ихээр агуулагддаг тул, арьсны уян хатан чанарыг сайжруулж, хөгшрөлтөөс хамгаалдаг. Ингэснээр та залуу, сайхан дүр төрхөө урт удаан хадгалах боломжтой билээ.
3.Батгыг арилгана: Тарвасны үрэнд агуулагдах тосны тусламжтай арьсны бохирдол болоод үхэжсэн арьсыг цэвэрлэж, гуужуулдаг. Ингэснээр бохирдлоос үүсэлтэй батгашилт арилж, арьс цэвэр тунгалаг болох юм. Энэхүү тос нь бүхий л төрлийн арьстай хүнд тохирдгоороо давуу талтай аж.
4.Үсийг бат бөх болгодог: Тарвасны үрэнд уураг болоод амино хүчил ихээр агуулагддаг тул, үсийг бат бөх болгодог. Мөн хуурсан үр нь үсийг гялалзсан өнгөтэй болгодог байна. Учир нь “меланин” болон зэсийн найрлага давамгайлдаг.
5.Хагны эсрэг үйлчилдэг: Тарвасны тос нь зөөлөн чанартай учир, үсний чийглэг байдлыг нэмэгдүүлж, хагийг арилгадаг. Мөн хуухинд загатнах мэдрэмж төрүүлдэггүй байна.
6.Үсний гэмтлийг эмчилнэ: Тус үрэнд агуулагдах тосны хүчил нь үсний гэмтлийг эмчилж, үсний эрүүл байдлыг эргэн авчирдаг аж. Тиймээс үртэй нь идээрэй. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.