Яагаад заавал өглөөний цай уух ёстой вэ? Та заавал уншаарай!

Өглөөний цай уухгүй бол цөс чулуужихаас авахуулаад олон эрсдэлийг дагуулдаг ШЕЙРЛЭЖ НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ. Өглөөний цай бол хүний өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн их ач тустай нь билээ. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүчийг өгдөг аж.

Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг байна. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй гэнэ. Учир нь, шөнө хүний цас ялгарч цөсний хүүдийгээ дүүргэж хонодог ба өглөө бүр цайгаа ууж энэ ялгарсан цөсийг хоол боловсруулах үйл ажиллагаанд оруулж байх ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс ихэвчлэн өлөн элгээрээ явсаар байгаад цөс зогсонги байдалд орж хуримтлагдаж явсаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багассанаар тунадас элсэрхэг бодис үүсч тэр нь яваандаа чулуужиж эхэлдэг байна.

. Та эмнэлэгт үзүүлэхэд таны цөс өтгөрсөн байна, цөсний хана зузаарсан байна гэсэн онош хэлж байвал, энэ нь цөсний чулуу үүсэхэд бэлэн болжээ гэсэн үг юм. Иймд та яаж ч яарч байсан өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Өглөөний цай нь эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустайгаас гадна жингээ хянахад хэрэгтэй ажээ. Тиймээс өглөө бүр цай ууж хэвших нь өдөр, оройн цагаар их идэхээс сэргийлж, өдрийн турш зөв зохистой хоол идэх үндэс болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Танд эрүүл энх аз жаргал бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.