
Хоол судлаачдын хэлж байгаагаар хүнд өдөрт 2300 миллиграмм натри буюу давс байхад хангалттай гэж үздэг . Гэсэн хэдий ч бидний өдрийн дундаж хэрэглээ 3400 миллиграмм байна. Давсны хэт их хэрэглээ нь цаг хугацааны эрхэнд эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Дараахв шинж тэмдгүүд таны биед илэрч байвал таны давсны хэрэглээ хэтэрсэн байна гэж та үзээрэй. Үүнд:
1.Хавагнах: Хөл тань өглөө босоход тань хавагнаад байгаа бол энэ нь давснаас болж байгаа. Таны бие давс их хэрэглэснээс болж ус нөөцөлж эхэлнэ. Үүний хоолны дэглэмээр эмчилж болно.
2.Хэт их цангах: Давс дахь натри нь таны биеийн шингэнийг тэнцвэржүүлэхэд тусладаг. Хэрэв та хэт их давс хэрэглэвэл ус ууж тэнцвэржүүлэх шаардлага гардаг ба ингэснээр булчин болон бусад эрхтнүүд хэвийн ажиллаж чаддаг.Энэ нь натри усны харьцааг засах энгийн арга бөгөөд хэвийн хэмжээнд нь аваачиж өгдөг.
3.Шээсний өнгө өөрчлөгдөх: Давс их хэрэглэснээс болж бөөр урт цагаар ажилладаг. Ойр ойрхон шээж байгаа нь бөөр асуудалтай болж байгаагын шинж тэмдэг. Энэ үед шээс тунгалаг харагддаг. Бие махбодид давс ихсэх нь усны дутагдалд ороход хүргэдэг. Усгүйдэл болсноор шээс шар өнгөтэй болно.
4.Яс хэврэгжих: Давс хэт их хэрэглэснээс болж яс зөөлөрдөг. Давсны хэрэглээ ихсэх тусам кальцаа алдаж эхэлдэг.Архаг кальцийн дутагдал нь ясыг сулруулж ясны сийрэгжилт үүсгэдэг.
5.Булчингийн сулрал: Натри болон калийн тэнцвэр нь булчингийн агшилтыг хариуцдаг. Хэрэв давсаа хэтрүүлэн хэрэглэвэл тэнцвэрт байдал алдагдаж шөрмөс татах шинж тэмдэгнүүд илэрнэ.
6.Байнгын толгой өвдөх: Натрийн хэт их хэрэглээ нь цусны хэмжээг ихэсгэж судсанд байх цусны зайг ихэсгэдэг. Үүнээс болж цусны даралт ихэсдэг бөгөөд үүний үр дүнд толгой өвддөг.
7.Анхаарал төвлөрөхөө болих: Давс хэт их хэрэглэснээс болж тархины артерийг гэмтээх боломжтой. Энэ нь сэтгэх чадварт нөлөөлж өдөр тутамд анхаарал төвлөрөл сулрах болно.
Давсны хэрэглээг хэрхэн бууруулах вэ? Давстай 6 хоолноос татгалзах- Талх, пицца, лаазалсан мах, буррито, тако, хиам. Боловсруулсан болон рестораны хоол аль болох идэхгүй байх. Хоол тэжээлийн найрлагыг үргэлж харж 5%аас хэтрэхгүй давстай хоол сонгох. Давсны оронд өөр төрлийн амтлагч туршаад үзээрэй.