Энэ Башир цэцэг гэгч ямар гайхалтай эд вэ? Шимэгч цагаан хорхойг бол нам дардаг юм байна!

Энэ Башир цэцэг гэгч ямар лаг эд вэ?  Өдөр бүр 2 ширхэгийг зажилахад архаг ангинаас сална. Хоолой өвдсөн үед зажилахад өвдөхөө больдог. Хооллохоос 30 минутын өмнө хэдхэн ширхэгийг зажилахад, 2 хоногийн дотор гэдэсний цагаан хорхой устдаг. 1 ширхэг уг хатаасан цэцгэнд, эвгенол, кариофиллен, иланген зэрэг үнэртүүлэгч бодисууд бүхий эфирийн тосны агууламж нь 20% байдаг. Тиймээс, цагаан хорхойноос гадна бие дэх халдварт нянгуудыг /стафилококк, дифтерий, сүрье/ мөн устгах чадвартай байдаг байна.

Амны хөндийн үрэвслүүдийг эмчилдэг. Бохьны оронд зажилахад, стоматит, пародонтоз, буйлны үрэвсэл эдгэдэг. Ямар ч ам зайлагчаас илүү, амны эвгүй үнэрийг дардаг бөгөөд дахин үнэр гаргахаас сэргийлдэг хамгийн хямд арга болж өгдөг.  Эвгенолын агууламж нь хорт хавдарыг зогсоох, дахин үүсэхгүй байхад нөлөөлдөг. Энэ нь зохих шинжилгээ судалгаагаар нотлогдсон байдаг бөгөөд хавдарын удамшилын магадлалтай хүмүүс урьдчилан сэргийлэх үүднээс хэрэглэж байхыг зөвлөдөг байна.

Бага даралтыг өсгөх үйлчилэл үзүүлдэг. 2 ширхэгийг зажилах нь нэг аяга кофе уусантай тэнцдэг. Бага даралтаас шалтгаалдаг, сульдалт, толгой эргэх, толгойн өвчин намддаг. Энэхүү 2 ширхэг гвоздика нь, эрч хүчийг сэргээж, бие организмын хамгаалах чадварыг өсгөдөг. Нойргүйдэлд мөн тустай бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй байдаг нь, энэхүү анхилуун үнэрт амтлагчийн агууламж дах В-ийн төрлийн амин дэмийн үйлчилэлтэй нь холбоотой юм.

Тогоотой сүүтэй цайндаа байнга 1-2 ширхэг хийж уухад цайны үнэр амт, халуун чанар ихэсдэг. Иймд гэр бүлээрээ хэрэглэхийг хүсвэл: Орой унтахаасаа өмнө ахиухан идээ сүүтэй, айрагны шар тос, цайны хужир, арвайн 1 амны халбага гурилтай, сүүтэй цайндаа бага цайнд 1 ш, тогоотой их цайнд бол 2 ш хийж уугаад унтаарай. Сэрэхэд маш сайхан амарсан байх болно. Зажилахаар ам цэвэрлэгддэг юм байна лээ.