
Хоёр гараа урдаа байрлуулж ажилладаг хүмүүсийн нуруу хамгийн их өвддөг гэнэ. Ийм ажлуудад хүүхэд асрах, хоол хийх, аяга угаах, хүнд зүйл өргөх зэрэг ордог билээ. Тиймээс нуруунд ачаалал өгдөг ажил хийдэг хүмүүс нурууныхаа эрүүл мэндэд бусдаас илүү их анхаарах хэрэгтэй юм. Олон цагаар ажилласны дараа гэрийн аргаар өвчин намдаах шалгарсан 9 аргыг танд зааж өгөхөөр бэлтгэлээ.
1. Хүйтэн жин тавих: Нуруу тань өвдвөл хамгийн түрүүнд хүйтэн жин тавиарай. Энэ нь хуян багасгаж, булчингийн өвдөлтийг намдаадаг. Ус гоожуулахгүйн тулд нимгэвтэр алчууранд хэсэг мөс хийж бооно. Боосон мөсөөрөө өвчин намдтал 10-15 минут авдсөн газартаа жин тавьна. Хоёр хоногийн турш өдөрт 5-6 удаа ингэж жин тавьбал өвчин намдана. Хэрэв байнга мөс хэрэглэх арга байхгүй бол ууттай хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно.
2. Халуун жин тавих: Нуруу хатуурч, хүнд мэдрэгдэж байвал халуун жин тавиарай. Энэ нь мөр хэсгийн цусны эргэлтийг сайжруулж зангирсан булчинг тайвшруулдаг. Зориулалтын зузаан резинэн саванд халуун ус хийж нуруун дээрээ байрлуулна. Мөрний өвчин намдтал нэг удаад 10-15 минут жин тавьна. Хэрэв та байнга суугаа ажил хийдэг, зав багатай бол шүршүүрт орох үедээ халуун усаар нурууныхаа ар хэсгийг минут орчим шүршээрэй.
3. Үрэвслийн эсрэг хүнс: Оливын тос, интоор, цагаан гаа, турмэрик, ногоон цай, салмон загас, синнамон, сармис, ханборгоцой зэрэг хүнс нь байгалийн үрэвсэл болон өвчин намдаагч эх үүсвэрүүд юм. Нуруу өвдсөн үед: Тамхи татах үед биеийн хэсгүүд дэхь хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул тамхи татахаа болих хэрэгтэй. Теннис тоглох, хүнд юм өргөх зэрэг хэрэггүй хөдөлгөөнөөс татгалзаарай. Ажил болон хичээл дээрээ эгц, зөв байрлалаар суугаарай. Капсацин 0.0125 мг агуулсан өвчин намдаах тос түрхэж болно. Зөв дэр сонгоорой. Ингэхдээ гараа зангидаж үзээд үүнтэйгээ өндрөөрөө ижил бөгөөд харимтгай материалтай, толгой халаадаггүй дэр сонгоорой. Турмерикны шим тусыг нь хүртэхийн тулд идэж буй хоол ундандаа амтлагч маягаар хэрэглэж болно. Турмериктэй цайн дээр зөгийн бал нэмж уухад тохиромжтой. Энэхүү гайхалтай нунтаг нь куркумин гэх хүчтэй антиоксидантыг агуулдаг учраас бие дэх үрэвслийг намдаахад сайнаар нөлөөлдөг.
4. Витамин В12-оор баялаг хоол хүнс: В12 витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь мэдрэлийн эсүүдийг хамгаалж байдаг бүрхүүлийг зузаан болгож байдаг. Ингэснээр өвчин мэдрэгдэхүйц багасна.
5.Хэв маягаа өөрчлөх: Хүзүүний өвчин ихэвчлэн амьдралын буруу хэв маягаас болж үүсдэг. Тиймээс жижиг жижиг өөрчлөлт хийснээр хүзүү толгойнд гарах асуудлуудаас та өөрийгөө хамгаалах боломжтой. Амрах: Ихэнх хүзүүний өвчнүүд нь байнга нэг үйлдлээ давтаж хийх, компьютер дээр удаан суух, буруу байрлалаар унтах зэрэг үед үүсдэг. Хүзүү тань өвдөж эхэлсэн бол үүсгэж байгаа зүйлийг хийхээ болих хэрэгтэй. Хэд хоног амралт аваарай. Хүзүүний өвчин хэдэн хоногт эдгэрэх боломжтой байдаг. Хэрвээ өвдсөөр байвал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Унтаж буй байрлалаа өөрчлөх: Нуруугаараа дээш харж унтах, хажуу талаараа харж унтах нь хамгийн зөв байрлал юм. Доош гэдсээрээ харж унтахаас татгалзаарай. Том хэмжээтэй, олон дэр хэрэглэх хэрэггүй. Зориулалтын материал, загвартай дэр сонгоорой.
6. Мөрөө эргүүлэх дасгал: Мөрөө тойргоор нь эргүүлж дасгал хийвэл хуян хөөрөх, мөр сулрах үед өвчинг намдаадаг. Гэхдээ өвдөлт хэтэрхий хурц, гараа хөдөлгөх боломжгүй бол хөдөлгөлгүй байрлалд хэвтүүлж эмнэлгийн тусламж дуудаарай. Хөлөө зэрэгцүүлж тавин хооронд нь бага зэрэг зай авна. Мөрөө дээш өргөж байгаа мэт сунгаж, буцан буулгана. Энэ мэтээр дээш өргөн, өргөсөн цэгээсээ урд хэсэгтээ тойруулан эргүүлнэ. Энэ дасгалыг нэг удаад 10-15 удаа хийж, амьсгалаа жигд авч, гаргаарай. Дасгалаа өдөрт 4-5 удаа хийвэл өвчин намдана.
7.Алчуураар татах дасгал: Буруу байрлалаар суух, урт хугацаанд утсаараа оролдох зэрэг нь хүзүү хөшиж өвдөх, толгой өвдөх эмгэгийн гол шалтгаан болдог. Толгойны унжсан байрлалаас үүссэн уг өвчнийг эдгээхэд доорх арга танд тусална. Алчуураа ороож, хүзүүнийхээ ард бариад, хоёр захаас нь гараараа татна. Толгойгоо дээшлүүлээд, эрүүгээ хүзүү рүүгээ татаж өгнө. Алчуураа бага зэрэг чангалан татахдаа булчингаа мөн чангална. Хүзүүгээ чилээд ирмэгц болино. Алчуураар татах дасгал.
8. Иллэг хийх: Нуруундаа өөрөө иллэг хийх хэцүү учраас та тусгайлан массажинд цаг захиалж бариулах хэрэгтэй. Ингэвэл нурууны булчингийн зангирч, хатуурсан хэсэг нь тайвширч таатай мэдрэмж төрдөг. Массажинд орохоос өмнө 10 минут халуун усанд орж биеийн булчингаа суллаарай. Бага зэрэг халаасан олив, наргил модны эсвэл гичний тосыг өвдөж буй газрууддаа түрхэнэ. Тос түрхсэн хэсгүүддээ гурил нухаж байгаа юм шиг зөөлөн дарж, гулгуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх зэргээр массажилна. Үүний дараа бүлээн алчуураар бигнэж, нурууг тосноос нь салгаад, нурууг тайвшруулж 5 минут тайван хэвтээрэй. Нуруу өвдөхөө больтол 7 хоногт 2-3 удаа иллэг хийх хэрэгтэй.

9.Цэгэн бариа: Хятадын уламжлалт анагаах ухаанд зөв цэгүүд дээрээ дарж эсвэл зүү тавьж чадвал, бүхий л өвчнийг анагааж болдог гэж үздэг. Та LI 15, LI 16, SI 9, SI 10, SI 11, SI 12 цэгүүд дээр зүү тавьбал, нурууны өвчин намддаг аж. Харин мэргэжлийн эмчийн хяналтгүй зүү тавьж болохгүй учир, энэ цэгүүд дээр хөнгөн даралт өгч өвчинг намдааж болдог.
