
Харахад дажгүй бие хаатай бүсгүй хүртэл турах тухай бодолдоо автаж явдаг. Эмэгтэй хүн өөртөө сэтгэл хангалуун байх тун хэцүү. Үргэлж улам бүр өөрийгөө гоё сайхан болгох гэж хичээж, бусдын нүдэнд зүгээр байгаа ч, өөртөө сэтгэл ханахгүй чанга дэглэм баримталж, зовоодог. Гэхдээ бүсгүй та үнэхээр турмаар байвал, бидний бэлтгэсэн хүрэн манжин болон тарагтай смүтиг уугаад үзээрэй. Итгэмээргүй үр дүнг үзүүлж, таныг хэдхэн хоногийн дотор тураах болно.
Орц:
Тараг – 250 гр
Хүрэн манжингийн шүүс – 2 халбага
Нохойн хошууны шүүс эсвэл ханд – 1 халбага
Нимбэгний шүүс – 1 халбага
Ямар нэгэн чихэргүй, энгийн тарган дээр хүрэн манжингийн шүүс, нохойн хошууны ханд болон нимбэгний шүүсээ хийж хутгаарай. Үүнийгээ блендэрт хийж эргүүлэхэд л хангалттай. Ингээд л таны тураах ундаа бэлэн болж байгаа юм. Өглөөний цайндаа үүнийг ууж байгаарай. Өдөр бүр ууж үр дүнг нь мэдрэх хэрэгтэй.
Хүрэн манжинд натри, кальци, магни, хүхэр, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед хүрэн манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй. Ийм их ашиг тустай ногоог тарагтай хамт хэрэглэснээр таны биеийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулахын зэрэгцээ огцом жинг бууруулах болно.
Үүнээс гадна та өдөр тутмын хоолны дэглэмдээ хүрэн манжинг их хэмжээгээр оруулж, эрүүл мэндийг хувьд ч мөн гоо зүйн хувьд ч олон ашиг тусыг хүртээрэй. Та өглөө хүрэн манжин болон тарагтай смүтигээ уучихаад, өдөртөө уураг ихтэй хоол хүнсээ идэж, харин оройдоо хөнгөн хүрэн манжингийн салат зэргийг идэж, хажуугаар нь их хэмжээний ус мөн хүрэн манжингийн шүүсийг ууж байгаарай. Ингэснээр та хүссэн жиндээ төвөггүй хүрч чадах юм.