Мөнхийн хүн гэгддэг 180 настай хүний зөвлөгөө олныг гайхшруулж байна

Энэ хорвоод үхэшгүй мөнхийн хутаг олсон хүн ганц байж магадгүй бололтой. Махашта Мураси гэх нэгэн Энэтхэг өвгөн өөрийгөө 1835 онд төрсөн гэж нотолж байгаагаар бол тэрээр ертөнцийн хамгийн урт настай хүн болж таарч байна.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Хэрвээ энэ нь нотлогдвол 180 настай тэрээр Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэх нь зайлшгүй. Энэтхэгийн хууль хяналтын байгууллагын түшмэдүүд мэдэгдсэнээр бол Бангалор хотод төрж өссөн бөгөөд 1903 онд Варанасид шилжин суурьшсан байна. Тэрээр 1957 он хүртэл гуталчин хийж байсан бөгөөд тэтгэвэрт гарахдаа бүр 122 насалчихсан байжээ.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Түүний үр хүүхдүүд, ач гуч нь бүр олон жилийн өмнө нас барсан учраас тэрээр өөрийгөө үхэж өгдөггүй мөнх наслах лайтай төрсөн амьтан гэж үзэх болжээ. Харин өндөр настанд төрсний гэрчилгээ, холбогдох албан ёсны ямар ч баримт бичгүүд үлдэж хоцроогүй тул түүний билогийн бодит насыг тодорхойлох боломжгүй байгаа аж.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Эмнэлэг, анагаах ухааны судалгаагаар ч түүний бодит насыг тодорхойлох аргаүй учир өндөр настан ухаан санаа самуурч төрсөн оноо буруу бодсон, эсвэл үнэхээр үнэн хэлж байгаа эсэх нь тодорхойгүй.