
Хэдэн зуун жилийн өмнөх хүмүүсийн хэрэглэж байсан эдгээр эд зүйлсийн зарим нь эмчилгээний зориулалтаар, зарим нь төсөөлж ч байгаагүй зүйлсэд ашиглагддаг байжээ. Дараах зургууд таныг гайхшруулахын зэрэгцээ, үнэхээр бодит эсэхт эргэлзээ төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
1. Шуудангийн хайрцаг
Шуудангийн хайрцгийн хамгийн анхны хувилбарыг XVI зууны үед нэгэн далайчин бүтээсэн байдаг. Тэрээр өөрийнхөө явах маршрутаа дараагийн далайчдад үлдээхийн тулд чулуун дор захиагаа нууж нэгэн буланд аваачиж тавьдаг байжээ. Сүүлдээ үүнийгээ чулуун хайрцаг болгосон гэдэг.

2. Дарьны хэмжээ шалгагч
1578 онд анх зохион бүтээгдсэн дарьны хэмжээ шалгагч.

3. Хүний нүдний бүтцийг харуулсан загвар
Хүний нүд нь алим ба булчингаас бүрддэг тухай харуулсан загвар.

4. Цууны сав
XIX зууны үеийн эмэгтэйчүүд хэт бариу корсет буюу даруулга өмссөнөөсөө болж ухаан алдах тохиолдол бишгүй гардаг байжээ. Тэр үедээ энэхүү саванд цуу шингээсэн хөвөн авч яваад, ухаан балартсан үедээ үнэртвэл сэргэдэг байсан байна.

5. Баавгай агнах хослол
Харахад ч хүнд харагдах энэхүү хувцасыг өмсөөд баавгайнаас зугтах эсвэл тулалдана гэдгийг төсөөлөхөд ч бэрх юм. Гэхдээ хурц үзүүртэй өргөс нь баавгай болон бусад зэрлэг амьтдыг саврыг тасдаж ч чадахаар харагдаж байна.
