Юугаар ч орлуулшгүй супер аргыг хэлж өгье. Таны уушгийг цоо эрүүл болгож цэвэрлэнэ!

Бидний ихэнх нь агаарын бохирдолтой орчинд амьдардаг бөгөөд энэ нөхцлийг өөрчилж чадахгүй ч хортой нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Тэр бохир агаарыг уушиг хэрхэн хүлээж авдаг бол гэж бодож үзэж байсан уу? Уушиг тань мэдэгдэхээр хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа ч түүгээр бохирдож байгаа. Тиймээс доорх аргуудаар уушгиа цэвэрлэж баярлуулаарай!

Давсаар цэвэрлэх

Танд 1 кг далайн давс хэрэгтэй болно. Энэ давсыг 1 сарын турш өдөр бүр 1-2 цаг амьсгалах шаардлагатай. Телевизийн урд тухтай сууж, дуртай киногоо үзэж байхдаа уутанд байгаа давсыг хамар, амаараа ээлжлэн амьсгал. Жишээлбэл, хамраараа 5 минут, амаараа 5 минут.

Овъёосоор цэвэрлэх

Танд 0.5 литр сүү болон 1 аяга овъёос хэрэгтэй болно. Зөөлөн гал дээр сайн хутгаж, анхны эзэлхүүний тэн хагас нь уурших хүртэл буцалгана. Сүүгээ шүүж аваад хоолноос 30 минутын ууна. Та үүнийг өдөрт 3 удаа 14 хоногийн турш хэрэглэх шаардлагатай.

Амьсгалын дасгал хийж уушгийг цэвэрлэх

  • Гүнзгий амьсгал
  • Амьсгаагаа хэдэн секундын турш барь.
  • Амьсгалаа гаргахын тулд уруулаа чангалж, маш бага хүчээр агаар гаргаарай.
  • Амьсгалаа гаргахгүйгээр үлдсэн агаарыг 2 секундын турш барь.
  • Дахин бага зэрэг агаар гаргаад, дахин барьж, бүх агаар дуусах хүртэл үргэлжлүүлээрэй.

Тамхи татдаг хүмүүсийн хувьд ийм аргаар өдөрт 3 удаа, тамхи татдаггүй хүмүүст өдөрт 1 удаа, өглөөний цагаар нээлттэй цонхны өмнө хийхийг зөвлөж байна.

Эмийн ургамлаар цэвэрлэх

Тамхи татдаг хүмүүс болон архаг өвчтнүүдийн гол асуудал бол уушиг, гуурсан хоолойноос сайн гардаггүй өтгөн цэр юм. Цэрийг сайн гаргахын тулд шингэрүүлсэн байх ёстой. Тиймээс эмийн сангуудаар зарагддаг цэр ховхолдог эмийн ургамлыг авч цайндаа хандалж ууж байгаарай.

Халуун усанд орж уушгийг цэвэрлэх

Хус шүүс нь уушгины өвчнөөр шаналж буй болон т а м х и татдаг хүмүүст зайлшгүй шаардлагатай байдаг. Ингэхдээ усны онгоцондоо хусны навчит мөчир хийгээд дээрээс нь халуун ус дүүргээд ороход л хангалттай. Үүнийг хэрэглэсний дараа жижиг гуурсан хоолой өргөжиж, цэр ховхорч, уушгины агааржуулалт сайжирна.

Уушиг цэвэрлэхдээ эдгээр бүх аргыг хослуулах нь дээр. Жишээлбэл, өглөө гимнастик хийх, амралтын өдрүүдэд халуун усанд орох, өглөө өдөр оройгоо хувиарлаж ургамлын гаралтай цай болон сүүгээ уух.