
Тэнгэрт дэвшсэн аав, ээжийнхээ газрыг хэзээ очиж эргэх вэ гэж бодож байгаа хүн бүр үүнийг сайтар уншаарай. Ээж аавын газрын эргэхэд хамгийн тохиромжтой өдөр бол зурхайн тооллын “Лусын буулттай” өдрүүд байдаг.
Бурхан болсон хайртай хүмүүсийнхээ газарт очиж сэтгэлээ дэвтээхийг зорьж буй хүмүүст энэ мэдээлэл маш чухал шүү. Зөн билгийн тулаан-5 нэвтрүүлгийн ялагч, зайран В.Мөнх-Эрдэнийн зөвлөсөн мэдээллийг хүн бүр уншаасай хэмээн бодсоны үндсэн дээр үүнийг та бүхэнд хүргэж байна.
Бурхан болооч хайртай дотны хүмүүсээ эргэхэд хамгийн тохиромжтой улирал бол намрын улирал. Аавын газарт 5 жилдээ, ээжийн газарт 3 жилдээ гэж ярьдаг ч өдөр судраа сайтар хараад заавал гурван жил, таван жил гэхгүйгээр хэзээ ч очиж болно. Гол нь зөв зохистой цаг, улиралд нь зөв зүйлс авч очих нь л чухал болохоос биш гурван жилийг нь хүлээнэ гэдэг буруу гэж зайран В.Мөнх-Эрдэнэ хэлжээ. Хавар, зун, өвлийн цаг хатуу байдаг бол намрын улирал хамгийн тохиромжтой’ гэжээ.
“Оршуулгын газар хүнээ эргэхдээ өглөө бүрэн нар мандсанаас их үд өнгөрөөхгүй хугацаанд ирвэл сайн. Шингэн цагаан идээ тэр дундаа сүүтэй очихыг цээрлэдэг. Харин нунтаг цай, чанасан хонины сүүлтэй очих ёстой. Ингэхдээ цайгаа овоолсон байдлаар цацна. Хөлний доор бүтэн цайгаа асгаад дээр нь шар тос, зуурсан арвайн гурил тавина. Харин чанасан хонины сүүлийг
энд тэнд газар нарийн хэрчиж орхино. Энэ нь нэг бол газартаа шингэнэ эсвэл амьтан хооллоно. Мөн будаа цацаарай. Явахдаа замынхаа дунд ганц хайрцаг шүдэнз юм уу торгоны өөдөс хаяад эргэж харалгүй харина. Уугуул нутагтаа оршуулагдаагүй хүнийг эргэх бол нутгаас нь хоёр кг орчим шороо авч ирж дээгүүр нь цацвал маш сайн” гэж ярьсан байна.
Ээж аавын газар дээр очиж газар нь сайхан байвал сэтгэл тайвширч, хайртай хүмүүстэйгээ уулзсан мэт болдог билээ.