
Хөлийн судасны бүдүүрэл буюу венийн судасны өргөсөл өвчнөөр өвчилсөн хүмүүс олон байдаг. Эрээн булчингийн судал товойж, цэнхэртэх бөгөөд удаан явах, зогсоход хөл өвдөж тавгүй байдал үүсдэг. Харин үүнийг хүмүүс төдийлөн тоохгүй явсаар хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах нь бий.
Хөл нь хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг тул бид анхаарлаа дээд зэргээр хандуулж, байгалийн аргаар эмчилгээ, асаргаа үзүүлж байх нь чухал.

Өнөөдөр та бүхэндээ хөлийн судасны бүдүүрлийн үед Оросуудын арга хэмжээг танилцуулж байна. Энэхүү аргын гол орц нь ногоон улаан лооль юм. Ногоон өнгөтэй улаан лооль буюу помидорд агуулагдах бодисууд нь цусны урсгалыг дэмжиж, зөв голдиролд оруулна.
Ногоон помидороо хальсалж бэлтгэнэ. Өргөн хэмжээтэй зүсээрэй. Үүнийгээ хөлийнхөө судас нь бүдүүрсэн хэсэгт тавьж, даавуугаар боож, унагахгүй байх тал дээр анхаараарай. Ингээд судас хэвийн болох хүртэл байлгаан. Та өдөрт 5 удаа ийнхүү ногоон помидороор эмчилгээ хийж байгаарай. 2 долоо хоногийн дараа гэхэд таны хөл зүв зүгээр болсон байх болно.

Хэрэв ногоон помидороор жин тавьсны дараа арьс тань загатнаж, халуу оргиж байвал, тэр дор нь помидороо авч, хөлөө хүйтэн усаар угаагаарай. Энэ нь таны арьсанд ногоон помидор тохирохгүй, харшил өгч байна гэсэн үг.