Эмч нарыг төөрөгдүүлж Буруу оношлоход хүргэдэг 6 шинж тэмдэг

Нийт тохиолдлын 40 гаруй хувьд эмч нар буруу онош тавьдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Зарим өвчний шинж тэмдгүүд нь өөр өвчинтэй андуурагдахаар шинж тэмдэг илэрдэг тул зөв оношлоход маш хэцүү байдаг. Тэгвэл та түгээмэл тохиолдох шинж тэмдэг ямар учиртай талаар мэдэж аваарай.

Лаймын өвчин болон Томуу

Энэ өвчин нь хүн хачигнаас халдвар авах үед гарч ирдэг булзайн тууралттай холбоотой байдаг. Гэсэн хэдий ч энэ тууралтгүйгээр өнгөрөх зарим тохиолдол байдаг. Энэ үед өвчтөнүүд халуурах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг тул эмч нар бүгд ханиад гэж оношлогддог. Цусны шинжилгээ ч энэ тохиолдолд их зүйл хэлж чадахгүй, учир нь эхний 2 долоо хоног нууц үедээ байдаг. Тиймээс эмч нар Лаймын өвчин гэж гадарлаж байгаа бол тэд танд удаан хугацааны үр нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх нэг удаагийн антибиотик өгөх болно.

Бөөрний чулуу болон Олгой

Бөөрний чулуу нь өөр олон өвчний шинж тэмдэгтэй адил учир буруу оношлох нь их байдаг. Тэдгээрийн дунд олгой нь хамгийн аюултай нь юм. Хоёулаа маш хүчтэй гэдэс өвдөж, дотор муухайрах, бөөлжих зэргээс эхэлдэг. Олгой нь аортын хананд хэвийн бус зүйл үүсдэг бөгөөд энэ нь хагарвал үхэлд хүргэж болзошгүй юм. 60-аас дээш насны өвчтөнд бөөрний чулуу байхгүй бол олгойг заавал шалгаж үзэх ёстой гэж туршлагатай эмч нар зөвлөж байна.п

Харшил болон Гепатит

Гепатит нь олон жилийн турш ямар нэгэн шинж тэмдэггүй үргэлжлэх боловч энэ хугацаанд таны элэгийг муутгаж байдаг. Элэгний асуудлын хамгийн түгээмэл шинж тэмдэг болох ходоодны өвдөлт, загатнах, ядаргаа гэх мэт бусад бүх нөхцөл нь харшилтай андуурагдаж ойлгодог. Тиймээс нүд, хэлнийхээ өнгийг анхаарч үзэх нь маш чухал юм. Хэрэв шар болж байгааг анзаарвал даруй эмчид хандах хэрэгтэй.

Бамбай булчирхайн асуудал болон Даралт ихсэх

Бамбай булчирхай нь бие махбодийн олон дааврыг хянаж байдаг маш чухал хэсэг юм. Бамбай булчирхай идэвхигүй байх үед (гипотиреодизм) жин нэмэгдэх, температурт мэдрэмтгий болох, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд энэ нь ихэвчлэн сэтгэлийн хямрал гэж ойлгогддог. Бамбай булчирхайн өөр нэг асуудал бол хэт их жинтэй болох (гипертиреоидизм) эсвэл хэт жингээ алдах, цочромтгой болох, зүрхний цохилт хурдасгахад хүргэдэг. Эдгээр шинж тэмдгүүд нь цусны даралт ихсэх гэх мэт олон өвчний шинж тэмдэгтэй ижил юм. Бамбай булчирхайн дааврыг тогтмол шалгуулж байх нь чухал шүү.

Целийн өвчин болон Ходоод гэдэсний өвчин 

Целийн өвчин бол энгийнээр хэлбэл цавуулаг шингээх чадваргүй болох явдал юм. Цавуулаг нь ихэвчлэн улаан буудай болон бусад тодорхой үр тарианд байдаг. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 83 орчим хувь нь оношлогддоггүй эсвэл бусад нөхцлөөр буруу оношлогддог гэж эмч нар хэлдэг. Үүний шалтгаан нь түүний шинж тэмдгүүд нь хүн бүрт өөр өөр байдаг бөгөөд ходоод гэдэсний замын өвчин, гэдэс өвдөх, суулгалт, өтгөн хатах, толгой өвдөх гэх мэтээр илэрдэг.

Венийн дутагдал болон Зүрхний өвчин 

Хэрэв таны шагай, хөлөөр хавагнах юм бол энэ нь венийн дутагдлын эрт шинж тэмдэг байж болно. Энэ нь цус бүтэн биеээр эргэлдэж чадахгүй байх нөхцөл юм. Хэрэв энэ байдал нь удвал бусад олон асуудалд хүргэж болзошгүй юм. Гэсэн хэдий ч зүрх судасны өвчин гэх мэт бусад олон өвчнүүд нь хөл хавагнах шинж тэмдэгтэй байдаг тул венийн судасны дутагдлыг буруу оношлоход хүргэдэг.