Сарын тэмдэг ирсэн үед дараах 6 хүнсийг хэрэглэж огт болохгүй

Сарын тэмдэг буюу биеийн юм ирсэн үед эмэгтэйчүүд хэд хэдэн тодорхой нэр төрлийн идэж уух зүйлсээс шууд татгалзах ёстой байдаг ч тэр бүр сайн мэддэггүй. Тийм учраас бид энэ удаад сарын тэмдэгийн үед татгалзах ёстой 6 хүнсний зүйлсийг оруулж байна.

№1 Хүйтэн хоол хүнс, мөстэй ундаа

Хүйтэн хүнс нь хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй цусны эргэлтэд саад болдог тул сарын тэмдгийн хэмжээ багасах юмуу өвдөлттэй ирэх шалтгаан болдог юм байна. Мөн сэрүүцүүлэх чанартай гаатай ундаа, гаатай чихэр, мөхөөлдөс зэргийг идэх хэрэггүй юм.

№2 Халуун ногоотой болон исгэлэн хоол хүнс

Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэн нь дээр юм. Халуун ногоо, шарсан хуурсан юм ихтэй хоол нь шингэц муутай бөгөөд цус их хэмжээгээр алдах шалтгаан болно.

№3 Алкоголь, каффейнтай унд

Каффейн нь шоколад, кофенд агуулагддаг. Алкоголь болон каффейнтэй унд хүнс нь шээс ялгаруулалтыг ихэсгэж, таны бие дэх шингэний хэмжээг багасгаснаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаан болно.

№4 Чихэрлэг хүнс

Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөд улмаар сэтгэл санаа тогтворгуй болох шалтгаан болдог. Үүний оронд паста, будаа, шош, амуу будаа гэх мэт нүүрс ус хэрэглэхийг зөвлөж байна.

№5 Давс

Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэндэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.