Хүзүүний чинь ард овойж эхэлсэн бол тоохгүй орхиж болохгүй. Бага дээр нь дарахгүй бол ийм том болно.

Хүзүүний чинь ард овойгоод байна уу. Наадах чинь зүгээр нэг хуян биш, удаан хугацаанд хуримтлагдаад чулуужчихсан давс юм шүү. Үүнийг зөвхөн хуянгийн дасгал хийгээд арилгаж чадахгүй.

Хүзүүний ард давсны хуримтлалаас болж үүссэн овгор таны бөгтөр юм шиг муухай харагдуулдаг. Овгороо арилгахын тулд хүзүү хуянгийн дасгал хийгээд, бариулаад олигтой засрахгүй байгаа биз дээ?

Хэрэв хүзүүнд хуримтлагдсан давсыг тоохгүй удаан явбал хүзүү мөрөөр хөшиж, хүнд оргиж, халуу дүйгэх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна нүдэнд илт мэдэгдэхүйц хэмжээтэй болж овойж томрон ямар ч хувцас өмссөн муухай харагдуулж эхэлдэг.

Шалтгаан нь ихэнхдээ хоолны буруу дэглэм болон амьдралын буруу хэвшил, идэвхгүй хөдөлгөөнөөс бага багаар үүсэж хуримтлагддаг байна.

Энэ овгор дан ганц хуянгийн дасгал хийснээр арилахгүй ээ. Та дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар энэ уусмалыг бэлдэж арчсанаар арьс махны цаана хуримтлагдаад хатуужсан давсыг бага багаар хайлуулж чадна.

Шидэт уусмалыг бэлтгэх заавар:

Стаканд 3 халбага оливын тос, 1 ширхэг түүхий өндөг, стаканы гуравны нэгээр шилмүүст төрлийн модноос гаргаж авсан тос, мөн стаканы гуравны нэгээр 6%-ийн хүнсний уксус хийж сайтар хутгана.

Бэлэн болсон уусмалаа хүзүүний ард байх овгор хэсэг дээрээ түрхэж 15-20 минут массажлаад дараа нь бүлээн усаар угаагаарай. Үүнийг хэд хэдэн удаа хэрэглэсний дараагаас хүзүү хөших нь багасч, овгор давс багасч, илүү эрч хүчтэй, сайхан болохыг мэдэрнэ.