
Өө сэвгүй гэрэлтсэн сайхан арьстай болохыг хүсч байна уу? Ингэхийн тулд та заавал үнэтэй салон орж, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй. Танд ердөө овъёос байхад л хангалттай юм. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн, толигор болгох төдийгүй маш их чийгшил өгнө. В, С витамин, кали, магни, фосфор, төмөр зэрэг бодисоор баялаг овъёос нь ашигт чанар арвинтай. Ингээд хамтдаа овъёосоор хэрхэн маск бэлтгэж хэрэглэх тухай мэдээлэлтэй танилцъя.
Арьсанд чийгшил өгөх маск

Орц:
- Овъёос – 1 халбага
- Цагаан шавар – 1 халбага
- Нимбэгний шүүс – 1 халбага
Бэлтгэх арга:
Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, хатмагц нь бүлээн усаар угаагаарай.
Үрчлээний эсрэг маск

Орц:
- Овъёос – 1 халбага
- Зөгийн бал – 1 халбага
- Сүү – 1 халбага
- Оливын тос – 1 халбага

Бэлтгэх арга:
Овъёос, зөгийн бал, сүү, оливын тосыг хольж халаана. Бага зэрэг бүлээсгэсний дараа нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа угаана.