
Амьдралын буруу хэвшил, нас ахих зэрэгтэй холбоотойгоор нүдний доод талд нимгэн үрчлээс үүсдэг. Инээх эсвэл нүүрний хувирал гаргах төдийд л гүн үрчлээс болж хувирах учир үүнийг бага дээр нь дарж авах нь хамгийн чухал. Өнөөдөр та бүхэндээ нүдний доод талын үрчлээсийг арилгах, бүдгэрүүлэх нэгэн аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Арьсыг сайтар чийгшүүлж, нарнаас хамгаалснаар үрчлээсийг бүдгэрүүлж, улам бүр гүн үүсэхээс сэргийлнэ. Харин арьсаа чийгшүүлж байхын тулд та заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах шаардлагагүй. Оронд нь хямд төсөр аргаар хатдын л хүртдэг үйлчилгээг өөртөө авах боломжтой гэвэл ямар вэ? Өнөөдөр танд онцгойлон, арьсанд гайхалтай чийгшил өгч, үрчлээс арилгах аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:
- Кокосын тос – 1 халбага
- Е витамин – 2 капсул
- Эфирийн тос – 2 дусал
Кокосын тосон дээрээ Е витамин болон эфирийн тосоо хийж хутгана. Үүнийгээ цэвэрхэн саванд хийж хөргөгчинд хадгалаарай.
Гоо сайхны бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж буюу бага зэрэг хөргөж хэрэглэснээр нүүрний арьсанд илүү сайн нэвчиж, үзүүлэх үйлчилгээ нь ч нэмэгддэг талтай.

Та орой орондоо орохоос хоёр цагийн өмнө нүүрээ угааж цэвэрлээд, бэлтгэж хөргөгчинд хадгалсан тосоо гаргаж түрхэнэ. Тосоо нүдний доод хэсэгт тараан түрхэж, хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийгээрэй. Ингээд орондоо орж унтаарай. Өглөө нь нүүрээ угааж цэвэрлээд, өдөр тутмын будалтаа хийж болох юм.
Энэхүү тосоо орой бүр түрхэж, зовхио чангалж байгаарай. Нэг л анзаарахад таны нүдэн доорх үрчлээс алга болсон байх болно.