Үс уналтыг зогсооход туслах 6 төрлийн витамин

Өглөө орноосоо босоход дэрэн дээр тань дүүрэн үс наалдаж унаж уу? Үсэндээ сам хүргэх төдийд маш ихээр унаад байна уу? Хаа сайгүй таны л үс хөглөрч хэцүү байвал, энэ хэвээр нь орхиж хэзээ ч болохгүй. Эс бөгөөс та халцарч, хэдхэн ширхэг үстэй үлдэх аюултай юм. Тиймээс таны үс ихээр унаад байвал, уух ёстой, биедээ хуримтлуулах ёстой витаминуудыг танилцуулж байна.

Биотин (Витамин В7)

В7 витамины дутагдлын үед үс хуурайшиж, гэмтэж эхэлдэг. Биотин нь хуйхыг тэжээж, үсийг бэхжүүлдэг чухал тосны хүчлийг боловсруулахад тусалдаг. Тиймээс тус витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь чухал. Биотин агуулсан хоолонд цэцэгт байцаа, самар, шош орно.

Пантотений хүчил (В5 витамин)

Энэхүү витамин нь үсний эрүүл мэндэд хувь нэмэр оруулдаг кератиныг үйлдвэрлэхэд тусалдаг. Мөн үс ургах, гэрэлтэх, түүнчлэн үсний ерөнхий байдлыг хариуцаж, эрүүл байлгах тал дээр анхаарч ажиллана. Пантотений хүчил агуулсан хоол хүнс нь брокколи, мөөг, төмс, сүүн бүтээгдэхүүн, самар юм.

Витамин Е

Цусны эргэлтийг сайжруулж, таны хуйханд очин цусыг нэмэгдүүлнэ. Ингэснээр үс болон арьс эрүүлжиж, хэвийн байдалдаа шилжин орох юм. Тиймээс Е витаминтай үсний тос, маск, шампунь маш түгээмэл худалдаалагддаг төдийгүй нэр хүндтэй байдаг. Та Е витаминыг хоол хүнсээр дамжуулан авах боломжтой. Үүнд брокколи, ногоон навчит ургамлууд, самар, төрөл бүрийн ургамлын гаралтай тоснууд багтана.

Фолийн хүчил

Энэхүү витамин нь таны биед үсний өсөлтийг өдөөх шинэ эсийг гаргаж авахад тусалдаг. Тус витамин нь навчит ногоон ургамлууд, зөгийн бал, буурцаг, бүхэл үрийн талх, түүнчлэн зарим цитрус жимсэнд агуулддаг байна.

Витамин С

Энэ нь үс унахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Витамин С нь үсний ургалтыг хурдасгахад тустай бөгөөд хуйхыг эрүүлжүүлж, үсийг эмчилнэ. Энэ нь цитрус жимс, чинжүү, брюссель соёолж, улаан лоолийн шүүс, цэцэгт байцаа, төмс зэрэгт агуулагддаг.

Витамин А

Энэ нь үсний ургалт, цусны хангамж, хуйхыг эрүүлжүүлэхэд чухал үүрэгтэй. Витамин А нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний гол орц болдог. Энэ нь навчит ногоон ургамлууд, хулуу, лууван, гүйлс, манго, түүнчлэн сүүн бүтээгдэхүүн агуулагддаг.