
Хүний биеийн хамгийн том эрхтэн болох арьс нь өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Бараг 20 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан арьс нь биеийн температурыг зохицуулахад тусалдаг, халуун, хүйтнийг мэдрэх боломжийг ч мөн олгоно.
Тиймээс та арьсныхаа төгс байдлыг хадгалахыг үргэлж хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим мэнгэ, хар батга, хөгшрөлтийн толбо зэргийг анзаарсан тохиолдолд зөв эмчилгээ хийж байх хэрэгтэй. Байгалийн гаралтай, хоргүй бүтээгдэхүүнийг үргэлж сонгож байгаарай. Тиймээс үргэлжлүүлэн уншиж, илүү ихийг олж мэдээрэй.

Үү арилгах арга
Үү бол хоргүй арьсны хавдар юм. Үүнийг арилгах байгалийн аргууд байдаг учир санаа зовох хэрэггүй.
Сармис: Шинэхэн ургацын сармис авч, голоор нь хуваана. Үүнийгээ үү-тэй хэсэг дээрээ тавьж, даавуугаар боогоорой. 30 минутын дараа боолтыг авна. Өдөрт 2 удаа, 7 хоногийн турш энэ аргыг хэрэглэснээр үү жижгэрч, яваандаа арилах болно.
Витамин С: Эмийн сангаас хэд хэдэн витамин С худалдан аваарай. Үүнийгээ нүдэж бутлаад, устай хольж зуурна. Витамины зуурмагаа үү-тэй хэсэг дээрээ түрхэж, мөн л даавуугаар боох хэрэгтэй. 30 минутын дараа аваарай.
Мэнгэ арилгах арга
Касторын тос болон хүнсний сода: Эдгээрийн нэгдэл нь мэнгийг хамгийн үр дүнтэй арилгах аргад тооцогддог. Нэг чимх содыг, 2-3 дусал касторын тостой хольж зуураарай. Үүгээр мэнгээ үрж цэвэрлэнэ. Ингээд 2-3 цаг орхиод, дараа нь бүлээн усаар угааж арилгана. 1 сарын турш өдөрт 2 удаа энэ аргыг хэрэглээрэй.
Ханборгоцойн шүүс: Ханборгоцойн шүүсэнд хөвөн дүрж, үүгээрээ мэнгээ арчиж цэвэрлэж байгаарай. Сарын турш өдөрт 2 удаа энэхүү аргыг хэрэглэснээр гайхалтай үр дүнд хүрэх болно.

Батга арилгах арга
Шанцай бол батгыг эмчлэх хамгйин түгээмэл болоод үр дүнтэй арга. Нэг ширхэг нимбэгний шүүсийг нэг цайны халбага шанцайтай хольж зуурна. Үүнийгээ хар батгатай хэсэгтээ түрхэж, 15 минут байлгаарай. Дараа нь усаар угааж арилгана.
Овъёос: Нэг аяга овъёос дэвтээж бэлтгээд үүн дээрээ нэг халбага зөгийн бал болон нэг халбага улаан лоолийн шүүс хийж хутгаарай. Үүнийгээ хар батгатай хэсэгтээ түрхэж, 15 минутын дараа угааж арилгана.

Нарнаас үүдэлтэй нөсөө толбо арилгах арга
Нохойн хошууны эфирийн тос нь нөсөө толбыг арилгах онцгой үйлчилгээтэй. Эхлээд толботой хэсгээ бага зэрэг чийглэнэ. Дараа нь тосоо түрхэж, зөөлөн иллэг хийсний дараа тэр хэвээр нь орхино. 2 минутын дараа угааж цэвэрлээрэй. Тус тосонд агуулагдах антиоксидант нь хөгшрөлтийн эсрэг тэмцэх төдийгүй толбыг бүдгэрүүлэх болно.