
Хүн бүр биеэ 6 сард нэг удаа буюу жилд 2 удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь эрүүл амьдралын хамгийн том үндэс, чухал суурь болох юм. Бие дэх хорт бодисоо гадагшлуулахгүй, цэвэрлэхгүйн улмаас хүнд ханиад, хатгаа тусах, төрөл бүрийн халдварт өвчнөөс өвчлөх магадлал харьцангуй ихэсдэг. Тиймээс та эрүүл амьдрахыг хүсч байвал эргэлзэх зүйлгүй биеэ цэвэрлэж байгаарай.

Өнөөдөр та бүхэндээ ердөө 4 орцтой биеэс хорт бодисыг гадагшлуулж, гэдэс цэвэрлэх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Орцонд нь гурвалжин будааны гурил, тараг, цагаан гаа болон зөгийн бал багтана. Тараг нь эрүүл мэнд болоод гоо үзэсгэлэн бэлэглэгч хэмээн нэрлэгддэг бол, гурвалжин будааны гурил нь эдгээх, анагаах чадвартай. Цагаан гаа болон зөгийн бал нь бактер, үрэвслийн эсрэг шинж чанартай төдийгүй антиоксидантаар баялаг. Харин эдгээрийн нийлэмж нь биеийг цэвэрлэж, эрүүлжүүлэх онцгой үүргийг гүйцэтгэнэ.
Танд зөвлөхөөр бэлтгэсэн энэхүү арга нь:
- Дархлааг дэмжинэ
- Цусны судсыг цэвэрлэнэ
- Ядаргаа тайлна
- Цусны эргэлтийг сайжруулна
- Шээсний замын үйл ажиллагааг дэмжинэ
Гурвалжин будааны гурил нь цусны даралтыг тогтворжуулж, атеросклерозын шинж тэмдгийг бууруулж, өтгөн хатахаас сэргийлдэг. Харин тараг болон цагаан гааны нийлэмж нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах ба цусны судсыг цэвэрлэж, бодисын солилцоо, нойр булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг.

Орц:
- Гурвалжин будааны гурил – 1 халбага
- Цагаан гааны нунтаг – цайны халбаганы дөрөвний нэг
- Тараг – 200 мл
- Зөгийн бал – 1 цайны халбага
Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ хөргөгчинд хийж хонуулаарай.
Өглөө нь өглөөний цайны оронд идээрэй. Үүнийг идсэнээс хойш 3 цагийн турш ямар нэгэн зүйл идэж болохгүйг анхаараарай. 14 хоногийн турш өглөө бүр идэж хэвших хэрэгтэй. Ингэснээр таны биеийг бүрэн гүйцэт цэвэрлэж, олон төрлийн ашиг тусыг биед өгөх болно.

Хэрэв та чихрийн шижинтэй бол зөгийн бал нэм хийлгүй, бусад орцоо бэлтгэж идэж байгаарай. Гурвалжин будааны гурилыг томоохон супермаркетуудаар худалдаалдаг.