Хоолны дэглэмийн үеийн стрессээс гарахад туслах хоол хүнс

Турах хүсэлтэй бүсгүйчүүд маань хоолны дэглэм гэх хатуу асуудалтай нүүр тулгардаг. Хүссэн хоолоо идэж чадахгүйгээс болж, үргэлж бухимдаж, стрессдэж, цаашлаад эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх талтай. Тиймээс өнөөдөр та бүхэндээ хоолны дэглэмийн үеийн стрессийг даван туулахад туслах хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Гадил

Гадил жимсний байгалийн чихэр, эслэг, антиоксидант зэрэг нь өлсөх мэдрэмжийг үгүй хийж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр тураах болно. Өдөрт 1-2 ширхэг гадил идэж байгаарай. Мөн гадилаар смүүти эсвэл салат хийж идэж болох юм. Энэ нь таны стресс, сэтгэл гутралыг дарж, хоол идэх хүслийг дарж өгнө.

Авокадо

Авокадо нь эслэг, эрдэс бодисоор баялаг учир энэ нь өлсөх дааврын хэмжээг бууруулж, хоол боловсруулах системийг дэмжинэ. Мөн тус жимс нь зүрх судасны өвчнийг анагаах чадвартай.

Долоо хоногт 3 ширхэг авокадо идэж байгаарай. Мөн та авокадогоор шөл, хачиртай талх, салат болон смүүти бэлтгэж болох юм.

Чиа үр 

Чиа үр нь үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд эслэг, антиоксидант ихтэй тул бие махбодийн байгалийн хорт бодисыг гаргахад тусалдаг. Мөн энэ нь стресс бухимдлыг дарж, тайвшруулах үйлчилгээтэй. Тиймээс дэглэмийн үед стрессдэж, хэцүү байвал чиа үрийг идэж хэрэглээрэй.

Нэг халбага чиа үрийг 1 аяга тарганд хийж хутгаж ууж болно. Эсвэл чиа үрийг смүүтид хийж бэлтгэн ууж ч болох юм.

Овъёос

Сэтгэл санааны байдлыг хамгийн сайн засч чадах хүнс бол овъёос юм. Мөн энэ нь холестрины түвшинг хянаж, сэтгэл санааг хариуцдаг дааврын үйл ажиллагааг дэмжинэ. Овъёос нь бие, гэдэс дотрыг цэвэрлэж, турах хүслийг биелүүлнэ. Тиймээс үүнийг тогтмол идэж хэрэглээрэй. Өглөө бүр овъёос халуун усанд дэвтээж идэж, смүүти бэлтгэж ч болох юм.