
Өргөст хэмхтэй тураах ундаа
Орц:
1 Өргөст хэмх
Уух хэмжээгээр яншуй эсвэл кориандр
1 Лимон
1 Цайны халбагаар нухсан цагаан гаа
1 Цайны халбагаар алоэ вера шүүс
Хагас аяга ус
Дээрх бүх орцыг холигчинд хийж холино. Орой орондоо орохын өмнө ууж хэрэглэнэ. Нэг сар тасралтгүй ууж нэг долоо хоног завсарлага авна.
Лимон өргөст хэмхтэй ундаа
Орц:
1 Ногоон лимон
2 Өргөст хэмх
1 Жүрж
Зөгийн бал
Гаа
1л хийжүүлсэн ус
Нэг өргөст хэмхийг нь холигчинд холино, нөгөө өргөст хэмхийг нь хэрчиж бэлтгэнэ. Жүрж, лимоны шүүсийг шахаж бусад орцтой хольж аягална. Сүүлд нь хийжүүлсэн ус, гаа дээрээс нь хийж өгнө.