
Тушёнкийг нэг хийчихсэн байхад удаан хугацаанд хадгалах боломжтой бөгөөд олон төрлийн хоолтой хамт идэхэд хамгийн тохиромжтой хоолнуудын нэг юм. Ингээд та бүхэндээ энэхүү гайхалтай жорыг танилцуулъя.
ОРЦ:
Үхрийн мах – 4.5кг
Сонгино – 400гр
Давс – 2 хоолны халбага
Перец – 2 цайны халбага
Лаврын навч – 2
Хийх заавар:
Үхрийн махыг шоо дөрвөлжин хэрчиж усаар сайтар угааж бэлтгэнэ. Үүний дараа 6л саванд махаа хийж дээрээс нь давс, перец, сонгино, лаврын навчаа хийнэ.
Саваа гал дээр тавьж хүчтэй буцлах үед нь галаа зөөллөж 3 цаг болгоно.
Үүний дараа махаа сайтар хутгаж ахин 2 цаг зөөлөн гал дээр чанаарай. Ариутгаж бэлтгэсэн шилэн саванд мах шөлийг нь тэнцүүлэн хийж таглана. Ингээд сэрүүн газар хадгалж дуртай үедээ идэхэд бэлэн боллоо.