Хөлөө ачиж суух нь маш аюултай. Учир нь…

Бид бүгд өөрт тухтайгаар янз бүрийн байрлалтай суудаг. Гэвч тухтай байлаа гээд бидний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэхгүй нь мэдээж. Ихэнх хүмүүст хөлөө ачиж суух нь үнэхээр тухтай санагддаг. Гэвч энэ суулт бол хүнд маш их хор нөлөө үзүүлдэг нь батлагдсан юм. Тиймээс ямар шалтгаанаар ийм суулт биед муу болохыг мэдэцгээе.

1 . Мэдрэлийн саажилтыг өдөөдөг.

Хөлөө ачиж удаан суух нь мэдрэлийн саажилт гэх өвчин үүсгэдэг. Ингэж суух үед хүний хөл бадайран хөлөө өргөж чадахгүй болж, булчин чангарах, цаашлаад перонал мэдрэлээ гэмтээх аюултай.

2 . Цусны даралтыг ихэсгэдэг.

What Can Happen to Your Body If You Sit With Crossed Legs Often
https://depositphotos.com/203560878/stock-illustration-woman-holds-her-hand-her.htmlhttps://depositphotos.com/34213539/stock-illustration-contour-of-female-legs.html
Судалгаагаар өвдөгний төвшинд хөлөө давуулж суух нь цусны даралтыг ихээхэн нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Азаар энэ нөлөө нь богино хугацаанд үйлчилдэг боловч хэрэв та цусны даралт ихтэй хүн бол хөлөө ачиж суухаас татгалзах хэрэгтэй.

3 . Биеийн байрлалыг эвддэг.

What Can Happen to Your Body If You Sit With Crossed Legs Often
https://depositphotos.com/96551876/stock-illustration-correct-alignment-of-body-in.html
Судалгаанаас үзэхэд өдөрт 3-с дээш цаг хөлөө ачиж суухад мөр, аарцагны хэлбэрт хазайлт үүсэж, бөгтөр болгодог байна. Энэ нь цаашилбал таныг нуруу нугасны гажигт хүргэж болзошгүй бөгөөд дор хаяж булчин өвдөх, хөших зовууртай болгох болно.

4 . Үе мөчний өвдөлт үүсгэдэг.

Энэ суулт нь зөвхөн таны биеийн байрлалд нөлөөлөхөөс гадна үе мөчинд хүнд тусдаг. Хэрвээ таны үе мөч зовууртай байдаг бол тан өвчний гол шалтгаан таны суултаас болдог байж болзошгүй юм.

5 . Жирэмсний үед шагай хавдах шалтгаан болно.

What Can Happen to Your Body If You Sit With Crossed Legs Often
https://depositphotos.com/188601536/stock-illustration-human-leg-swelling-front-view.html
Мэдээж хөлөө ачиж суух нь хүүхдэд тань нөлөөлөхгүй ч таны шагай хавдаж, хөл тань татах шалтгаан болдог. Хэрэв танд эдгээр нөлөө мэдрэгдсэн бол Шалан дээр суугаад хөлөө дээш өргөөд удаан бариад үзээрэй.