
Аньсны навч нь зууван хэлбэртэй, бүтэн захтай, гөлгөр гадаргуутай, навчныхаа доод гадаргууд олон тооны олон эст булчирхайт үстэй. Манай орны ихэнх нутагт аньс 9-10 сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий савраар юмуу гараар түүдэг. С витамин маш ихээр агуулдаг. Аньсыг цусны даралт ихдэх үед алирсны навчтай хамт буцалгаж хандлаад 50 мл-ээр өдөрт гурван удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ.
Хэрэглэх заавар:
- Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт гурван удаа 100 мл-ээр уухад дээрх өвчин эдгэрнэ.
- Ханиадтай үед хөх дэгд, аньсыг 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл түргэн эдгэрнэ. Элэг устахад боролзгоны шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэнэ.
- Ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаж, хөргөөд, хоолны өмнө 100 граммаар, өдөрт гурван удаа уухыг эмч нар зөвлөсөн байдаг.
- Бөөр үрэвсэх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт гурван удаа, тухай бүрт 150 грамм усанд хийж буцалгаж хэрэглэнэ.
- Хий хавагнах, хөл, гарын үеэр өвдөх зэрэгт аньс, түүний навчийг 100 мл усанд хоолны нэг халбагыг хийж буцалгаад өдөрт гурван удаа хэрэглэнэ. Аньсны навчийг түүж авах хамгийн тохиромжтой хугацаа 6 дугаар cap. Түүсэн навчаа сүүдэр газар тавьж хатааж хадгална. Харин жимсийг шилэн саванд хийгээд өнгөн үеийг нь далдартал элсэн чихэр хийж сэрүүн байранд юмуу, хөргөгчийн доод хэсэгт тавьж хадгална.